Ойн түймрийн улмаас амьтны ертөнцөд учирсан хохирлыг тооцоолжээ 
2019-08-09

Сибирийн ойн түймэрт 13 мянга орчим амьтан өртсөн байж болзошгүй гэж Greenpeace- ийн Оросын салбар мэдэгджээ. 


Экологчид энэ тооцооллыг гаргахын тулд Красноярскийн хязгаарын албан мэдэгдэлд дурдсан тоо баримтууд дээр тулгуурласан байна. 


Албан мэдэгдэлд дурдснаар 5,5 мянган булга, 2,7 мянган буга, 1,5 мянган хандгай, 300 баавгай түймэрт өртсөн аж. 


Гэхдээ эдгээр амьтад нь бүгд хорогдсон гэсэн үг биш, тэдгээрийн зарим нь шатсан нутаг дэвсгэрийг орхихоос аргагүй болсон гэж Гринпийс мэдээлжээ. 


Хэдийгээр гал түймрээс зугатаж чадсан ч ан амьтад оршин байхад хүндрэлтэй болно. Учир нь тэдний идээшдэг ой хэдэн жилээр нөхөгдөхгүйгээр устсан тул амьтдын тоо толгой эрс цөөрнө гэж эрдэмтэд мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин