БНАСАУ: АНУ-ын дайсагнасан бодлого явуулж байна  “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна Н.Цэрэнбат: Уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ Регнум: Оросын дайснуудад өгсөн сургамж буюу Халхын голын ялалтын 80 жил  Хонгконг: Cathay Pacific-ийн захирал ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага үүрч халагджээ  С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын оролцоо чухал “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно Хаан банкнаас зохион байгуулж буй "RISE" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо зохион байгуулна БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа
Киргиз: Атамбаевыг авлигын хэргээр буруутгав 
11 өдөр

Киргизийн ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг авлигын хэргээр буруутгасан талаар түүний өмгөөлөгч ТАСС агентлагт мэдээлжээ. 


“Атамбаевыг авлигын хэргээр буруутгасан, өөр мэдээлэл одоогоор гараагүй байна” хэмээн өмгөөлөгч ярьжээ. 


Түүний өгүүлснээр Киргизийн ерөнхийлөгч асан Атамбаевыг наймдугаар сарын 26 хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацаанд хорьж саатуулахаар болсон байна.  Атамбаевыг баривчлах үеэр хууль зөрчсөн үйлдлүүд гарсан гэж өмгөөлөгч үзэж байгаа бөгөөд тэр дундаа баривчлах талаар ямар ч бичиг өгөөгүй, мэдэгдэл гардуулангуутаа шууд таслан хорих арга хэмжээ авсан гэнэ.

Атамбаевыг баривчлах тусгай ажиллагаа нэг хоног үргэлжилж, улмаар пүрэв гаригт Кой-Таш суурин дахь гэрээс нь баривчилсан юм. Баривчлах тусгай ажиллагаа лхагва гаригт эхлэх үед Атамбаевыг дэмжигчид ажиллагаанд саад болж, эсэргүүцэл үзүүлсний улмаас тусгайгийн албан хаагчид болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, тусгайгийн нэг албан хаагч амиа алдсан юм. Сүүлийн үеийн мэдээллээр эмх замбараагүй байдлын улмаас 98 хүн гэмтэж бэртэн, эмнэлгийн тусламж авчээ.

 
Пүрэв гаригт Атамбаев сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тусгайгийн албан хаагчид руу буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа түүнийг хүчний байгууллагуудын төлөөлөгчдийг зэвсэг ашиглан эсэргүүцснээр үндсэн хууль зөрчсөн гэж Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков мэдэгдэж байв.

 

АНУ: Киргиз рүү зорчихоо азнахыг уриаллаа 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин