Тагнуулын ерөнхий газар 106 дугаарын утсаар мэдээлэл авна
2019-08-09

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заасныг үндэслэн Тагнуулын ерөнхий газар иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх  зорилгоор  2006 оноос тусгай дугаар 1800-1280 /энгийн утасны тарифтай/-аар үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

 

Түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар “106” /үнэ төлбөргүй/ үйлчилгээг нэвтрүүлж байна.

 

Иймд та бүхэн тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх бол 1800-1280, 106 дугаарын утсанд хандана уу.

 

Shuud.mn
Сонин хачин
Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын багт Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтаж АНУ-ын талтай олон чухал асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, оффшорчдын АНУ дахь хөрөнгийг хурааж битүүмжлэн, царцаах болсон талаар хэллээ. Энэ чиглэлээр АНУ-тай хамтарч ажиллахаар санал тавилаа. Өөрөөр хэлбэл эрх зүйн тусламж хүсч, тодорхой саналыг гаргасан. Гэхдээ нүүр тулсан уулзалт гэдэг нь авилгатай тэмцэх асуудлыг шуурхай явуулах, нэг ойлголцолд хүрэх ач холбогдолтой байдаг. Тиймээс тодорхой үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Үр дүн нь удахгүй гарна. Оффшор данс, оффшор хөрөнгийн хувьд хуулийн хүрээнд хандсан байгаа. Нэгдүгээрт, Авилгаар олсон, шалгуулж байгаа асуудлын хүрээнд оффшорчдын АНУ-д байгаа хөрөнгийг битүүмжлэх, царцаах, Монгол Улсад буцаан олгох чиглэлээр хамтран ажиллаж байна” гэлээ.
2019-08-10
irgen:
irgedees medeelel avna gej ta nar oorsdoo shudarga zov tagnaj ajillaach….hen medee ogoh ni ve geed l suugaad baih tagnuuliin gazar uu???
2019-08-09