RT: Монголыг АЖИГЛАЛТЫН ТАВЦАН гэдгээр нь АНУ сонирхож байгаа 
2019-08-09


Сүүлийн үед Оросын хэвлэлүүдээр манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Вашингтонд хийсэн айлчлал болон улмаар өчигдөр манай улсад хийсэн Пентагоны тэргүүний айлчлалтай холбоотойгоор төрөл бүрийн мэдээлэл, мөн болгоомжилсон таамаглалууд хөврөх болсон. 


Энэ удаад   Оросын суртал ухуулгыг дэлхий даяар олон сувгаар түгээдэг гэгддэг, Оросын холбооны төсвөөс санхүүждэг Russia Today  агентлагийн цахим хуудас дээр “Вашингтон Монголтой стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж буйн учир” нэртэй нийтлэл гарчээ. 


Энэ нийтлэлд Пентагоны тэргүүн Марк Эспер Монголд нэг өдрийн хугацаатай айлчилж, Монголын БХ-ын сайд Н.Энхболдтой уулзсны дээр ямар нэг хоёр талт бичиг баримтад гарын үсэг зурахаар төлөвлөөгүй,  АНУ, Монголын “нийтлэг үнэт зүйлсийг баталгаажуулах” зорилготой байсныг дурьджээ. 


“Айлчлалын үеэр Эспер АНУ Монголын “гуравдагч хөрш” болох талаар дурьдсан. Монгол улс газарзүйн хувьд Орос, Хятадын дунд оршдог. Гэхдээ Улаанбаатар цэрэг-улс төрийн болоод эдийн засгийн бүхий л харилцаагаа энэ хоёр улстай холбох эрмэлзэлгүй байгаа. Монгол улс илүү нягт холбоотой байдаг орнуудаа гуравдагч хөршийн тоонд оруулдаг. Тэдгээрийн дунд ихэвчлэн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали болон ЕХ-ны улсууд багтдаг юм. Эдгээртэй хамтран ажиллах нь бүс нутаг дахь Орос, Хятадын нөлөөллийг тэнцвэржүүлэх зорилготой гэж шинжээчид тэмдэглэдэг” хэмээн бичжээ. 


Цаашлаад Х.Баттулга Вашингтонд айлчлан Дональд Трамптай уулзсан нь сүүлийн найман жилд Монголын төрийн тэргүүн АНУ-д айлчилсан анхны тохиолдол болсон бөгөөд үүний араас Марк Эспер Монголд айлчилсныг дурдсан байна. 


Тэр дундаа, Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол болон АНУ-ын хоорондын стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг  зурснаар Монгол, АНУ-ын түншлэл шинэ түвшинд гарсныг онцолжээ. 


Батлан хамгаалахын салбарын хүрээнд Вашингтон болон Улаанбаатар өнгөрсөн зууны сүүл үеэс хамтран ажиллаж эхлэн, цэргийн мэргэжилтнүүдийг солилцох засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1996 онд байгуулсан талаар өгүүлсэн байна. Цаашлаад Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсны дээр хоёр орон хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилт хийх болсон талаар дурдсан байна.


“Хэдийгээр Пентагонтой түншлэлийн харилцаатай байгаа ч энэ нь ойрын хоёр хөрштэйгээ хамтран ажиллахад саад болдоггүй. Жишээлэхэд, өнгөрсөн онд гэхэд л Москва, Улаанбаатар цэргийн хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Монгол улс БНХАУ-тай хийх худалдаанаас хамаардаг хамаарлыг бууруулахын тулд энэ улстай эдийн засгийн харилцаа тогтоохоор Цагаан ордон эрмэлзэж байгаа. Газарзүйн байршлын онцлогоор Монголын гадаад худалдааны эргэлт Орос болон Хятадын хилээр дамждаг. Түүнчлэн, Оросын импорт Монголын газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийн 90 хувийг хангадаг бол Хятад улс Монголын гадаад худалдааны гол түнш бөгөөд өнгөрсөн оны дүнгээр Монголын нийт гадаад бараа эргэлтийн 70 хувь нь БНХАУ-д ноогдож байв.Харин өнгөрсөн оны наймдугаар сард Америкийн конгрессд Америк-Монголын худалдааны харилцааг татвар шимтгэлийг цуцлах замаар дэмжих тухай хуулийн төслийг өргөн барьсан ” гээд “гэхдээ шинжээчид АНУ Монголтой хийх худалдаагаа өргөжүүлэхийг үнэхээр хүсч байгаад эргэлзэж байгаа юм” хэмээжээ. 


Нийтлэлд Москвагийн их сургуулийн профессор, улс төрийн шинжлэх ухааны доктор Андрей Манойлогийн байр суурийг оруулсан байх бөгөөд тэрбээр Монголоос асар хол оршдог, өөрсдөө ч БНХАУ-тай худалдаагаараа ихээхэн холбоотой газар Монголтой хэрхэн худалдаа хийх гэж байгаа нь ойлгомжгүйн дээр Америкийн зэвсгийг авах мөнгө Монголын эрх баригчдад байхгүй гэжээ. 


Оросын шинжээчид Вашингтон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт гаргаж буй ашиг сонирхлын суурин дээр Америк-Монголын харилцаа идэвхижиж байгааг онцолж байгаа юм. 


АНУ Ази дахь нөлөөллийн хүрээгээ өргөжүүлэх хандлага 2011 онд Хиллари Клинтон Төрийн департаментыг удирдаж байх үед л илэрч байсан бөгөөд Америк дэлхийд тэргүүлэгч байдлаа хадгалахад Ази дахь оролцоо гол нөхцөл болно гэж Хиллари мэдэгдэж байлаа. Шинэ захиргаа ч энэ бодлогыг залгамжлан авч, өнгөрсөн жил АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далайн командлалыг Энэтхэг-Номхон далайн командлал болгон нэрийг өөрчлөн, үүнийгээ хоёр бүс нутгийн харилцаа холбоо улам бүр нэмэгдэж байгаагаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байлаа. 


“Энэ бүс нутагт Вашингтоны гол сөргөлдөгч нь АНУ-ын номлолд гол аюул заналын нэг гэж тусгагдсан Хятад улс юм. Наймдугаар сарын дөрөвний өдөр Австралид айлчилахдаа Марк Эспер Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ноёлох гэсэн БНХАУ-ын эрмэлзлийг АНУ дэмжихгүй хэмээн мэдэгдэж байлаа. Үүний зэрэгцээ Вашингтон Монгол улсыг энэ бүс нутаг дахь гол холбоотнуудын нэг гэж харж байгаа. Энэ оны тавдугаар сарын сүүлээр хэвлэгдсэн Пентагоны тайланд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь найдвартай, чадвартай, жинхэнэ түншүүд нь Сингапур, Тайвань, Шинэ Зеланд болон Монгол улс гэж заасан байв. Эдгээр дөрвөн улс нь дэлхий даяарх Америкийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хангах идэвхитэй алхам хийнэ гэж энэ баримт бичигт өгүүлсэн байв. ”


Энэ талаар Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтонд айлчлан, хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээрийн дүнгээр гаргасан тунхагт ч тусгасан бөгөөд талуудын тэргүүнүүд “үндэсний аюулгүй байдал болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах”-аар тохиролцсныг мөн нийтлэлд онцолжээ. 


Харин ийнхүү Америк, Монголын түншлэл гүнзгийрч байгаа нь Бээжин “дургүйцэх” хүчин зүйл болж болох юм гэж Андрей Манайло үзсэн байна. 


“Нэгдүгээрт, Хятад улс Монголтой хиллэдэг, хоёрдугаарт хүн амын дийлэнх нь угсаатны монголчууд суурьшдаг автономт бүс БНХАУ-ын хойд хэсэгт бий. Энэ нөхцөл байдлыг Хятад дахь улс төрийн тэнцэртэй байдлыг алдагдуулах зорилгоор америкчууд ашиглахаар оролдоно гэж Бээжин болгоомжилж магадгүй” хэмээн шинжээж үзэж байгаа аж. 


Харин шинжээч Владимир Грайворонский RT агентлагт байр сууриа илэрхийлэхдээ Америк, Монголын хамтын ажиллагаа нь өмнө нь ч зохих түвшинд байсан бөгөөд гэхдээ Америкийн удирдлага үүнийг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг онцолсон байна. 


“Хятадыг тогтоон барих гол хэрэгслүүдийн нэг гэж нэн тэргүүнд үзсний улмаас Монголтой харилцах харилцаагаа Вашингтон бэхжүүлэх сонирхолтой байгаа. Гэхдээ Америк, Оросын харилцаа хямралтай байгаа энэ үед АНУ гагцхүү Хятад төдийгүй Орос улс цаашлаад Төв Азийн орнуудыг ажиглахын тулд онолын хувьд Монгол улсыг ажиглалтын тавцан гэж сонирхож байгаа юм” хэмээн Грайворонский онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Самогончин иванууд үхлээ л дээ маниусыг хулганы хавхаар айлгаж байсан одоо пуужингаар цагаан солио нь хүндэрчихэж
2019-08-14
yes
2019-08-12
Americ heregguiee americ ochson gazar burt dainii gal asaj bna 2 horshteigoo l sain harilzaatai bh zarchimig barimtlah heregtei
2019-08-12
Монгол ялна:
Монгол өөдөлбөл дотор нь байгаа монгол үндэстнүүдийн сэтгэл сэргэж сүйд болно гэдгээс үхтлээ айж, биднийг үүрд нухчин дарамталж байхыг хүсдэг тэд шээс алдаж буй нь тодорхой. Нохой хуцаж л байг жингийн цуваа явах л болно. Ерөнхийлөгчдөө гялайлаа
2019-08-12
Монгол бол орост зодуулдаг украйн гүрж биш:
Шагай шидэж тараах цаг байхад хурааж цуглуулах цаг бас бий Ром, Македоний Александр ,Чингис, Манж, Наполеон, Гитлер, Их Британ,Зөвлөлтийн эзэнт гүрэн шиг орос задрах л болно Агуу цаг хугацааг орос ганцаараа сөрж үлдэнэ гэж бодож байвал солирол шүү орос троллуудаа
2019-08-12
yes
Mongoliin öndörlögt puujin bairluulahgui harin radio lokatsiin sistem suuriulah bodoltoi bgaa jmaa...ene sistemeer Orosiin Uralaas als dornod ,2rSolongos,Japon,Haytad,zuun ömnöd aziin ulsuud ,Enetheg ulsiin agaariin ortsin zaig haynaj tsadna...
2019-08-11
Батзориг:
Хэрвээ байдал буруугаар эргэвэл Хятадын эсрэг Монголчуудыг турхирж нэг дуусдаггүй дайныг эхлүүлэх л гэсэн санаатай үйлдэл биз дээ. Гонгконгийн үймээнийг цэргийн хүчээр дарж авбал Монголчуудыг босгоно шүү гэж л БНХАУ-ын удирдагчдад сануулга болгосон тоглоом биз дээ. Гэхдээ хатуу тоглоомоор тоглоод эхэлбэл байдал хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй.
2019-08-11
Зочин:
Чи эхлээд зөв бичгийн дүрэмд суралц.
2019-08-11
ZOCHIN:
MONGOLCHUUD MINI EE EHLEED AVILGACHIDAASAA L SAL.HEN CH BIDEND TUSLAHGUI.UURSDUU L HUDULMURLUJIIJ SAIN SAIHAND HURNE.TOM GURNUUD ZUGEER L ZAJLAHGUI ZALGINA. ENE UNENSHUU.BITGII ELDEV DEMII YMAND HUTGALD.ZUGEER L MURUURUU MUUMUU UNJUULAAD L ZUTGESEN N HOJINO.
2019-08-11
ок:
үеийн үед орос хятад хоёр монголыг хөгжүүлэх ямарч сонирхол байхгүй, хөгжөөд эхлэх л юм бол буриад, өвөрмонголчууд наашаа явчина гээд түүхэндээ монголчуудыг дарж байх бодлоготой улсууд шдээ, би харин гайхаад байдаг юм орос хятадын эрлүүзүүд монголчуудыг мөнхийн хөрш, орос хятад нүүгээд явчихгүй, орос хятад хоёртой л байнга хиллэнэ гээд л новшийн хэллэгүүдийг монголчуудын үр хойчын сэтгэхүйд автоматаар суулгаж байгаа юм, харин ч бидний их хаан Чингис монголчууд бол тэнгэрийн үндэстэн бид хэзээ ч хэнд ч дийлдэхгүй гэсээр үр хүүхдүүд нь нээрээ үнэхээр цоглог байсан даа. за тэгээд орос хятад хоёр яаж монголчуудад туслаад байгаан, бие биендээ өгөхгүй гэсэндээ тусгаар болгосон, хятадууд нь хамаг юмын түүхийгээр нь аваад нөгөө жаахан олсон мөнгөө оросод аваачаад бензин болгоод өгчинө, монголын төр засаг авилга ихтэй байвал орос хятадуудад их ашигтай, яг үнэндээ бол орос хятад биш, жаахан байгалын баялаг, дээр нь хэдэн гадаад хар бор ажил хийж байгаа залуучуудын монгол руу ирж байгаа доллар л энэ улс орныг авч явж байгаа шүү, Данзан Бодоо нар Япон, ШВейцар луугаа хөгжинө гээд 100 жилийн өмнө оросуудад алуулж байсан бол бид тэр түүхийг 100 Н ЖИЛИЙН ДАРАА ДАВТМААРГҮЙ БАЙНА, БИД 3 ДАХЬ ХӨРШҮҮДТЭЙГЭЭ УРАГШАА ЯВМААР БАЙНАА, ХОЁР ӨӨРСДӨӨ Ч ХӨГЖИДӨГГҮЙ, БУСДЫГ Ч ХӨГЖҮҮЛДЭГГҮЙ ХОЁР ХӨРШДӨӨ ХЭЛЭХЭД.
2019-08-11
Буяангийн Жаргалсайхан Олон нийтийн мэдээлийн хэрэгсэлээр мэдэгдэхдээн АН улсын Ерөнхийлөгч тэр жил Монголд буугаад мордохдоон чухам юугны учир Монголд саатаж буусаныг хэлэхдээнд Танай Орос улс авдагаа авлаа Одоо бид Монголыг авна гэж Оростой тохирсоны үндсэнд Хятадын цэрэг Монголд орож ирэж Монголыг эзлэх зорилогтой байсаны АН улс мэдээд АНУын ерөнхийлөгч Монгол улсад бууж саатсан Үнээс айхрдаан Хятадын ,Монголд цэрэг оруулах төлбөлгөө зогссон гэж тодорхой хэлсэн дээ үзсэн хүмүүс сайн с саж байгаа биз ээ
2019-08-11
Зочин:
Чи эхлээд зөв бичгийн дүрэмд суралц.
ОХУ хэзээ ч Монгол Улсыг дэмжихгүй. Эгийн голын цахилгаан станц барихад дэндүү их саад хийж бна. ОХУтай МУ хамтраад хөгжий гэхээр татвараар дарамтлана, Монголоос бараа худалдан авах сонирхол үгүй. Монголчууд бид ЗХУыг дагаад хожоогүй газарзүйн байрллаас болдог байж магадгүй. Хонконг улс Англи улсын колони байгаад буцаад эх нутагтаа эргэж нийлэхэд дэлхийн топ улс болоод шарсан. Гэтэл МУ цахилгаан хараат, нефть хараат, үйлдвэр хөгжөөгүй хоосон лангуу үлдсэн. Одоо хүртэл ОХУ МУыг дэмждэггүй хил гааль нь үнэхээр хүнд сурталтай Монгол хүн гааль дээр хэн ч биш.
2019-08-11
Иргэн:
Оросын Комсомольская правда сонин энэ сэдвээр (манийг) Монголыг баахан доромжилсон байгааг залууком-оос хараарай. Үнэхээр тэдний шээс гоожиж байгаа нь үнэн бололтой
2019-08-10
Зочин:
Олон нийтийн хэвлэлд санаа бодлоо илэрхийлэх гэж байгаа бол монгол хэлээрээ зөв бичих, үгүйдээ ядаж англи үсгээр зөв бичээд сурчихмаар юм. Таны үзэл бодлыг биш, бичлэгийг тань шүүмжиллээ.
2019-08-10
Иргэн:
Орос, Хятадын шээс нь гоожлоо юу?! Америкийн дэмжлэгтэйгээр Өвөр монгол, Байгаль нуур хүртэлх газар нутгаа эргүүлж авах юмсан гэж гадуур залуучууд их чрьцгааж байна гэнээ
2019-08-10
Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын багт Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтаж АНУ-ын талтай олон чухал асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, оффшорчдын АНУ дахь хөрөнгийг хурааж битүүмжлэн, царцаах болсон талаар хэллээ. Энэ чиглэлээр АНУ-тай хамтарч ажиллахаар санал тавилаа. Өөрөөр хэлбэл эрх зүйн тусламж хүсч, тодорхой саналыг гаргасан. Гэхдээ нүүр тулсан уулзалт гэдэг нь авилгатай тэмцэх асуудлыг шуурхай явуулах, нэг ойлголцолд хүрэх ач холбогдолтой байдаг. Тиймээс тодорхой үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Үр дүн нь удахгүй гарна. Оффшор данс, оффшор хөрөнгийн хувьд хуулийн хүрээнд хандсан байгаа. Нэгдүгээрт, Авилгаар олсон, шалгуулж байгаа асуудлын хүрээнд оффшорчдын АНУ-д байгаа хөрөнгийг битүүмжлэх, царцаах, Монгол Улсад буцаан олгох чиглэлээр хамтран ажиллаж байна” гэлээ.
2019-08-10
Зочин:
ХЯТАДЫН ХОЙД НУТАГ ӨВӨР МОНГОЛД ХҮН АМЫН ДИЙЛЭНХ НЬ МОНГОЛ УГСААТАН ГЭДЭГ ХУДЛАА . ЗҮГЭЭР Л ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХ ГЭДЭГ .
2019-08-10
Ннн:
Булаан эзлэгч оросууд монголыг эзлэх нь үү? Атаархаа юу? Орос орон улам л зэвсэгээ ядуурч бнм. Зэвсэг нь дэлбэрээд ард түмнээ алж бна даа?
2019-08-10
Er n bol ivanuudiin ezelsen gazar hitadaas dutahgui l dee
2019-08-10
oros:
gitdiin sheesiig aldtal iluu hariltsaagaa hogjuuleh heregtei. Ydaj l deerelhuu zangaa BODOJ uzej magadgui.. Mongol geheer l unen deerelhuu handddag humuus huu dee Orosuudd. manius ni ah ah geed holoo hugalchih geed baihad...
2019-08-10
Хангай:
муу иванууд биднийг дандаа л дорд үзэх юмдаа сонин улс шүү
2019-08-10
dovdon:
8-r cariin 6-nii odriin conind Ylc tor cudlaach Bayrhuu Eronhiilogchiin ANU-d ailchilcan, ailchlaliin tuhai: X Bat-tulga tsagiig mederdeg mash cain diplomatch ulc torch gedgee haruullaa,delhiin entei zeregtsen ajillaa. gej bichjee manai eronhiilogch diplomatch hun bish l dee. manaihan bylduuchlah geheeree bur alia aldchih umaa. ichmeer um
2019-08-09
Зочин:
Олон нийтийн хэвлэлд санаа бодлоо илэрхийлэх гэж байгаа бол монгол хэлээрээ зөв бичих, үгүйдээ ядаж англи үсгээр зөв бичээд сурчихмаар юм. Таны үзэл бодлыг биш, бичлэгийг тань шүүмжиллээ.
азид хятадын эсрэг үзэлтэй, мөнхийн цусан өшөөтэй улс монгол шүү дээ. одоо хүртэл өвөрмонгол хятадын хараанд байхад монгол зүрхтэй хүн бүхэнд хорсол гомдол байлгүй яахав дээ.
2019-08-09
Muu ivaanuudyn shees ni goojloo
2019-08-09