Өмнөговь аймаг 27 оюутанд тэтгэлэг олголоо
2019-08-09

Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 27 оюутан хамрагдаж аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг оюутнуудтай гурвалсан гэрээ байгууллаа.

 

 

Тухайлбал 2017-2019 оны хичээлийн жилд 226 оюутан хамрагдаж сургалтын төлбөрт 535,1 сая төгрөг зарцуулсан бөгөөд Оюу толгой ХХК-ийн “Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-ийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 112 оюутан хамрагдан суралцжээ. Хөтөлбөрийн явцад 48 оюутан төгсөж орон нутагтаа томилогдон ажиллаж байна. 

Shuud.mn
Сонин хачин