Ойн түймэр, жагсаал Путины рейтингийг дахин унагав 
2019-08-12

Ирэх ням гаригт ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болвол өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путиныг 43 % нь л сонгоно гэсэн дүн “Олон нийтийн санаа бодол” сангийн судалгаагаар гарчээ. Энэ нь сүүлийн 18 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 


Ойрын хугацаанд сонгууль болвол Путиныг сонгоход бэлэн байгаа хүмүүсийн тоо тавдугаар сараас эхлэн буурсан бол ердөө сүүлийн гурван долоо хоногийн туршид Путин рейтинг гурван хувиар унажээ. 


Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 36% нь сүүлийн сард Путинд итгэх нь бага болсон гэж хариулсан байна. 


“Олон нийтийн санаа бодол” сангийн шинжээчийн өгүүлснээр Ерөнхийлөгчийн нэр хүнд буурах болсон нь Сибирийн ойн түймэр, үер усны гамшиг болон Москвад болсон хууль бус жагсаалуудаас үүдэлтэй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин