Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ
8-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 12. Сумъяа гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

 

Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ.

Shuud.mn
Сонин хачин