Төв аймаг-Улаанбаатарын замд түгжрэл үүсэх болжээ
2019-08-12

Төв аймгаас Улаанбаатар хот руу 30 минутын хугацаанд удлаа гэхэд нэг цагийн дотор давхиад хүрчихдэг байв. Тэгсэн өчигдөр /2019.08.12/ яг л их хотын түгжрэл дунд яваа аятай автомашины арын улаан гэрэл ширтэж бүтэн гурван цаг түгжирч явлаа.

 

 

Зөвхөн өнөөдөр л ийн түгжирч байгаа юм уу гэвэл үгүй. Өглөө, оройдоо үргэлж энэ байдлаар түгжрэх болсныг Төв аймгаас Улаанбаатар хот руу ажил, хичээлдээ явдаг иргэд учирлаж байна.

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил явагдаж байна. Зам засвар, шинэчлэлтийн бүтээн байгуулалттай холбогдуулан том оврын болоод хүнд даацын автомашинуудыг Баянзүрхийн товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор хот руу нэвтрүүлж байгаа.

 

Мөн Налайхын автозамыг хааж түр зам нээсэн. Уг түр зам энхэл донхол ихтэй, саяхан орсон борооны улмаас энд тэндгүй нүх сүв үүссэн нь жолооч нарын бухимдлыг төрүүлж буй. Автомашинаа хайрласан жолооч нар эрхгүй Төв аймгийн замаар тойрч Улаанбаатар хот руу нэвтрэх сонголтыг хийж байна.

 

Ингээд зөвхөн хүнд даацын автомашин, том оврын автобуснаас гадна суудлын тэрэгтэй иргэд ч Төв аймгаар дамжин хот руу нэвтрэх болсноор түгжрэл үүсэх болжээ. Зөвхөн Налайхын иргэд гэлтгүй Хэнтий, Дорноговь, Өмнөговийг зорьсон иргэд ч Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч буй.

 

Бүгд л харих хүслээр дүүрэн явахад цөөнгүй жолооч нар хажуугаар гүйцэж түрүүлж улам бүр түгжрэл үүсгэх нь төвөгтэй. Бас засмал замаас гарч Түрэгний гол өгсөж давхиад товчоон дээр ирээд өмнүүр орох гэж дайрах жолооч нар ч байх юм. Харин Түрэгний голоос, Таван шарын уулзвар хүртэл томоотой түгжирсан 7579 УНР улсын дугаартай автомашины жолооч та “гоё” шүү.

 

Түгжирч сураагүй биш аажмаар урагшилсаар арайхийн товчоогоор нэвтэрлээ. Яармагийн замаар хэсэгхэн түгжрэхгүй сүнгэнүүлсээр Сонсголонгийн гүүр өнгөрөөд төмөр замын гарамтай уулзвар дээр дахиад л түгжрэв. Дараа нь “Энхжин” худалдааны төв, Таван шарын уулзвар дээр ч удаан түгжирлээ. Ийнхүү түгжрэн явсаар Төв аймгаас 18.00 цагт гарсан бид 21.00 цагт сая нэг гэртээ харьсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Одоо л мэдэж байна уу мал
2019-08-12
mun bichikh yumaa olow oo
2019-08-12
Irgen:
Олон мянган хүн амь насаа эрсдүүлэн байж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч зам засварыг дуусахыг цөхрөнгөө баран хүлээж байна. Налайхын зам энэ ондоо дуусах нь юу л бол? Өдөр хэдхэн техник зогсож харагдсан орой харин нилээн хэдэн техник ажиллаж байсан. Ямар шалтгаанаар өдөр биш шөнө орой ажиллаж байгааг ойлгохгүй юм.
2019-08-12
po:
2tsag yvj irsen min harin ch hurdan bje
2019-08-12
!!!Зочин:
ene Tugjirel chini saynaas bishee ali Hawraas uussen tugjrel !!!!
2019-08-12
1000 төгрөг авах гээд Өлзийт хорооллын товчоон дээр бөөн түгжрэл үүсгэх юм. Баянзүрхийн товчоон дээр мөнгө хураадаг байхад ийм түгжрэл үүсгэдэг байлаа. Одоо байхгүй болсон.
2019-08-12
3 цаг гайгүй ээ.хүлээж сур 5-7 цаг хүлээх бол хэвийн.
2019-08-12
3 цаг ч гайгүй бнаа дээр 5 цаг болж бсн түгжрэлд. Ийм арчаагүй төр засагтай эргүү тэнэг удирдлагуудтай улс орон бухимдсаар дуусах нуу яахнуу арай л бн энэ улс. Төрд бга хэдэн хулгайчид нь улсаа цөмлөж өөрсдөө баяжаал
2019-08-12