Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахаас татгалзав
2019-08-12
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүх хуралдаан /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон билээ. Тус шүүхэд өнөөдөр /2019.08.12/ 09.00 цагт гэм буруугийн шүүх хурал болно. Шүүх хурал одоогоор эхлээгүй байна. Шүүх хуралдаанд оролцохоор Б.Хурц, Б.Булган нар ирээд байгаа юм.

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийн дагуу УИХ-ын түр хороо өнгөрсөн баасан гаригт байгуулагдсан. Тус түр хорооны зүгээс шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгчээ. Гэвч шүүх бүрэлдэхүүний зүгээс түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахаас татгалзжээ. 

 

Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат,  Ө.Энхтүвшин нар багтаж буй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шүүх хурал худал шүүх юм байна даа. Тус хорооны гишүүдийг хуралд оролцуулахаас гадна нээлттэй явуулах хэрэгтэй байна.
2019-08-12
zochin:
Oruulaagvi ni zuv
2019-08-12