Путин Крымд зочилсныг Украин эсэргүүцэв 
2019-08-12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 10-ны өдөр Крым болон Севастопольд зочилсонтой холбоотойгоор Украины Гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлсэн тухай ням гаригт тус яамны албан ёсны цахим хуудас дээр мэдээлжээ. 


“Энэ удаад болон өмнө нь ОХУ-ын албан тушаалтнууд Украины талаас зөвшөөрөл авалгүйгээр Украины түр хугацаанд эзлэгдсэн нутаг дэвсгэрт /Крым/ очсон нь Оросын тал манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг” хэмээн эсэргүүцэлд өгүүлсэн байна. 


Оросын Ерөнхийлөгч Путин ням гаригт”Шөнийн чононууд” мотоклубын зохион байгуулсан “Вавилоны сүүдэр” олон улсын байк-шоунд зочилсон нь ийнхүү Украины эсэргүүцэлтэй тулгарчээ. 


Энд дуулгахад, 1954 он хүртэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Крым мужийг 1954 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын харьяанд шилжүүлсэн түүхтэй. Улмаар 2014 онд Украинд улс төрийн хямрал үүссэний дараа Крымийн хойгт олон нийтийн санал асуулга явагдаж, үүний дүнгээр Крымийн хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж, Бүгд Найрамдах Крым Улс болон холбооны хэмжээний Севастополь хот үүсэн юм.

Харин ийнхүү нэгдснийг олон улс хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ОХУ-ыг Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан, эзлэн түрэмгийлэгч гэж үзэх болсон бөгөөд энэ үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг эдийн засгийн олон хориг тавьсан нь өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
65 жилээс өмнөх хэдэн зуун жилийг тэгвэл сөхөж ярь мангар оросуудаа наад Крым угаасаа Монголын газар нутаг нэр ус нь ч монгол нэр. Гэхдээ ЗХУ салсаны дараа бүгд гарын үсгээ зурж салцгаасан тэрнээс хойш газар нутаг Оросын газар нутаг биш. Тэгээд ч ОХУ, Америк, Англи гээд цөмийн зэвсэгтэй улсууд нийлж байгаад Будапештэд Украины цөмийн зэвсэгийг устгах гэрээнд гарын үсэг зурахдаа Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаална тусгаар тогтнолыг нь хүндэтгэнэ гэж гэрээнд гарын үсэг зурсан тэрнийгээ зөрчсөн нь олон улсын гэрээгээ хүндэтгэдэггүй гэж олон улс ОХУ-д хориг арга хэмжээ авч Крым Украины газар нутаг ОХУ Крымээс цэргээ гаргаж Крымийг Украинд нь буцааж өг гэж шаардаад байгаа юм. ЗХУ-ын үед Крым УССР газар нутаг байсан. ЗХУ шийдвэрийг ОХУ хүлээн зөвшөөрөх ёстой
2019-08-12
Zochin:
65 jiliin omno Zovlolt Orosiin buyu OHU bureldhuund baisan l gazar nutag bna sh dee. Ukrain harin odii zeregtei uls bolgosond huuchin ZXU bolon ogoogiin OHU-d byarlah estoi. Gehdee hohuuluud 2-r dainii ued germanii tald ajillaj bsan urvagch nar shuu dee. Harin ch odoo buult hiih tsag ni bolson. Evropiin holboo, NATO-d bol ukrain bol zugeer l togloomiin uls shuu dee. Hohooliuud teriigee medehgui tsarailaad l bgaa ni oorsdod ni hohiroltoi l tusah baih
2019-08-12
Zunug Putin orosiig suiruulj bna da
2019-08-12
zochin:
jinger nohoi hutsaj l baig,jingiin tsuvaa yavj l b na gegcheer HOHOLUUDIIN UGIIG PUTIN TOOLOO YU
2019-08-12
яг үнэн ха ха ха.
2019-08-12
ККК, Украйн эсэргүүцээд яах юм билээ. Ам хэлээ билүүдэхээс өөр юмгүй.
2019-08-12