АНУ хүн төст роботыг сансарт илгээнэ 
2019-08-12

АНУ Оросын араас Олон улсын сансрын станц руу Robonaut2 гэх хүн төст роботыг энэ онд багтаан илгээхээр төлөвлөж байгаа талаар НАСА-ийн төлөөлөгч мэдэгджээ. 


Robonaut2 робот өмнө нь Олон улсын сансрын станц руу нисч байсан бөгөөд 2011-2018 оны хооронд энэ станцд ажиллахдаа төрөл бүрийн даалгавар гүйцэтгэн, дараа нь ашиглалтаас гарсан байна. Улмаар түүнийг засч, шинэчлэхээр дэлхий рүү буцааж байжээ. 


Энд дуулгахад, наймдугаар сарын 22-ны өдөр Оросын “Фёдор” роботыг тээвэрлэсэн “Союз МС-14” хөлөг онгоц Олон улсын сансрын станцыг зорих юм байна. Станц дээр робот удаан байхгүй, сансрын нисэгч Александр Скворцов роботтой хамт станц дотор хэдэн туршилт хийн, есдүгээр сарын долооны өдөр Федор дэлхий рүү эргэн ирэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин