Хиймэл оюун ухаан оюутнуудын “хувь заяаг шийднэ” 
2019-08-12

 

2021 онд Оросын EdCrunch University  төвийн захирал мэдэгдснийг Известия мэдээллээ. 


Хиймэл оюун ухааны сервис оюутнуудын цахим бүртгэлийн мэдээлэл дээр тулгуурлан сурлага муу байгаа оюутнуудыг хасч, түүнчлэн оюутнуудын лекцэнд идэвхитэй байгаа эсэх, олон нийтийн ажилд хэрхэн оролцож байгаа талаар үнэлгээ өгөх гэнэ. 


Үүний дараа хиймэл оюун ухаан их дээд сургуулийн удирдлагад тухайн оюутны талаар зөвлөгөө өгөх бөгөөд оюутнуудыг урамшуулах, нэмэлт дамжаанд явуулах, эсвэл сургуулиас хасах талаар зөвлөх юм байна. 


Гэхдээ хиймэл оюун ухааны зөвлөгөөг зайлшгүй дагах албагүй, оюутны хувь заяаг шийдэх эцсийн шийдвэрийг деканы газар шийдэх аж. 


Энэ систем нь багш нарын ажлыг хөнггөвчилнө гэж үзэж байгаа бөгөөд системийг энэ онд хэд хэдэн их дээд сургуульд туршиж эхлэсэн байна. Улмаар 2021 оноос эхлэн туршилтын загвараар ажиллаж эхлэх энэ хиймэл оюун ухааны системийг нэвтрүүлснээр сургуулиас хасагдах оюутнуудын тоо буурна гэж шинжээчид үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин