Б.Хурц нарын шүүх хурал түр завсарлалаа
2019-08-12
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн.

 

Шүүх хуралдаан 14.30 цаг хүртэл түр завсарлалаа.

 

Өмнө нь шүүх хуралдаан /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон билээ. 

 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

 

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yamar peedger baina. Yal uguhgui bol ardyyd bosch bolzoshgui
2019-08-13
Шоронд хий шударга бай шүүгч нэртэй мөнгний гарууд:
Шоронд орох ёстой алуурчин хурц
2019-08-12
ХН:
ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ УДАА ДАРААГЫН ҮЙЛДЭЛТЭЙ БҮЛЭГ ХЭРЭГ ЗҮЙЛ АНГИЙНХАА НЭГЭЭР БУЮУ 133-1 , 251-1 ЭЭР ОРДОГ ЮМ БИЗ ДЭЭ... ТОРГОХ НЬ Л ДЭЭ
2019-08-12