У.Хүрэлсүх: Тост, Тосон бумбын ордын лицензийг цуцалж, улсын тусгай хамгаалалтад ав
2019-08-12

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өглөө. Уулзалтад Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон албаны хүмүүс оролцов.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархиуд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байна. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа онгон дагшин байдлыг авч үлдэх гэсэн ард түмний илэрхийлэл. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Энэ нь  анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдын хувьд энэ асуудлаар хоёр, гурван удаа та нар үүрэг даалгавар өгсөн.

 

Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан ханаж цаддаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчиж, хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна.

 

Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болсон байна, энэ олигархиуд. Тагнуул, цагдаагийн дарга аа, уул уурхайн хэлэлцүүлэг дээр иргэн Нямдаваа “Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж улс орон даяар ярьж байна. Улаанбаатар хотод хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн 40 орчим хүнийг авлигадах гэж оролдсон” гэж ярьж байна. Нүдэн дээр авлига явж байхад яагаад шалгахгүй байна.  

 

"Сауд гоби"-гийн зөвшөөрөл хуурамчаар олгогдсон байна. Ард түмнийг авлигадах гээд оролцож байхад яагаад шалгахгүй байна, цагдаа, тагнуулын дарга аа, БОАЖ-ын сайд аа, УУХҮ-ийн сайд аа. Үүнийг  хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа. Үр дүн нь хаана байна вэ.

 

Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авах ёстой. Байгаль орчны сайд аа. Та өнөөдөр шийдвэр гаргаад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийг цуцал.

 

Тэнд аваачсан байгаа техник, хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж шалга.  Нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг. Өвлийн тэсгим хүйтэнд 30-40 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг та бүхэн битгий мартаарай. Хууль зөрчсөн "Сауд Гоби" компаний үйл ажиллагааг зогсоо.  Монголын хууль, хяналтын байгууллага шударгаар ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.

 

Ийнхүү уулзалтаар  Ерөнхий сайд Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг Уул уурхайн сайдад өгөв. Мөн тус ордод үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буй 3-4 компанийн тусгай зөвшөөрлийг ч цуцлаж, Тост, Тосон бумбыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгалаа. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ерөнхий сайд их зөв зүйл ярих юм. үр дүн харагдахгүй, гарахгүй гэсэн сэтгэгдэл төрөөд байна.намын дарга, ЕС болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ард түмэн уйлж байгаа шүү. Сэтгэлийн хаттай болохоор,Монгол хүний саруул ухаанд итгэдэг болохоор хүлээсээр, итгэсээр, нулимсаа нуусаар. жич: би Чойжилсүрэнгийн хамаатан биш
2019-08-13
Зочин:
Хүрэлсүх ерөнхий сайд мундаг байна шүү сүүлийн үед гараагүй нэр хүндтэй ЕС МАНАН-тай урт хугацааны уйгагүй буцалтгүй тэмцэл хэрэгтэй
2019-08-13
болд:
Ёстой нэг Монгол улсын ерөнхий сайд шиг загнаж байна даа. ХАРИН ЭНЭ ДАРГА САЙДУУД ХЭН НЬ ХЭН БЭ гэдгээ харуулах л үлдлээ
2019-08-13
Чи тэр чойжилсүрэнгийнхамаатан уу
2019-08-12
Браво оооооооооо
2019-08-12
тв камер хархаараа ингэж бүлтэрхээ больчихоо хүрэлсүхээ баттулга та 2 нэг тэрэгнии өрөөсөн дугуйнууд шдээ муу новшнууд сонгууль оыртхоор ингэж хуцхаа боль
2019-08-12
Чи тэр чойжилсүрэнгийнхамаатан уу
хүрэлсүхээ камёрын өмнө попорхоол больчих чи ес болоод яг ямр лицёнз хурааваа чаддиим бол тр цагаан суваргыг номтоос авааачээ твээр гархаараа ингэж жүжиглхээ л больчих чи хзээч чойжииг барахгүй шдэ муу хошного
2019-08-12
Zochin:
Ёо ингээд л үүрэг өгөөд доодуул нь биелүүлдэг бол энэ Монгол улс маань мөн хурдан цэгцэрнээ. Биелнэ гэхэд итгэхэд бэрх л байна, саармагжуулаад, сунжруулаад, бүрхэгдүүлээд, сураггүй болгоод дашийн шог
2019-08-12
зочин:
зөв, ирвэс судлаач хүүгийн амь насыг хохироосон этгээдийг үтэр түргэн илрүүлээсэй.
2019-08-12
ХҮРЭЛСҮХ:
ХЭДЭН НӨХДИЙГ ЕР НЬ ХЯТАД ШИГ БАРЬЖ АВААД БУУД. ТЭР ЦАГТ НААД АСУУДАЛ ЧИНЬ ШИЙДЭГДЭНЭ. ТЭРНЭЭС ИНГЭЖ СҮХ ЭРГҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ. ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГ Л ДӨӨ. ТӨДӨН САРЫН ТӨДНИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ТА НАРЫГ ХАРЪЯ ГЭЭД... ТЭГЭЭД ӨӨРӨӨ ОЧИЖ ЗОГСОО. ТЭР ЦАГТ АРД ТҮМЭН ИТГЭНЭ. ЧОЙЖИЛСҮРЭН МЭТИЙГ НЬ НУТГИЙН ИНДИАНУУДААР ТУГ ТАХИУЛ. ТЭГЖ БАЙЖ ХИЛЭГНЭСЭН АРД ТҮМЭН, ГАЗАР НУТГИЙН ЛУС САВДАГ ТАЙВШИРНА. ДЭЭРЭЭС НЬ БАС АЛУУЛСАН ЗАЛУУГИЙН СҮНС Ч АМИРЛАНА. ОДОО НААД ШУНАЛЫН ТУЛАМ, АВИЛГАЧ, ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХУЛГАЙЧУУДЫГ ЭХ ОРНООСОО УРВАГЧ ГЭЭД ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС НААШ ЦЭГЦРЭХГҮЙ, СОЛИОРООД ХУУЛЬ ШҮҮХ ЦАГДАА ГЭЖ ДАРВАЛЗАНА. ХАНДЫГ НЬ ХАГА ДАР. СҮХЭЭРЭЭ СУВДАГ ШУНАЛ, ХОРОН БОДЛЫГ НЬ ТАС ЦОХЬ! ЧАДДАГ ЮМ БОЛ ХҮРЭЛСҮХ ЭЭ. НЭР ШИГЭЭ БАЙ...
2019-08-12
Зочин:
ES-dad bayr hurge, shudarga ys togtooh amargui ajild tani amjilt husie
2019-08-12
Зөв гэж бодож бна
2019-08-12
irgen:
odoo l neg neg um duugarlaa, 2 honogiin daraa yyreg guizetgeegui bol ooroo ochij bygdiig zuzalj gazar deer ni hariuzlaga toozoj gemt heregtengyyddee arga hemjee avch ajlaas ni halah heregtei shdee, yyrgee shalgaarai bieerei
2019-08-12
irgen:
odoo l neg neg um duugarlaa, 2 honogiin daraa yyreg guizetgeegui bol ooroo ochij bygdiig zuzalj gazar deer ni hariuzlaga toozoj gemt heregtengyyddee arga hemjee avch ajlaas ni halah heregtei shdee, yyrgee shalgaarai bieerei
2019-08-12
!!!Зочин:
MAK kompaniin 36 Lizenziig Ulsad awah ajlaa hiigeerei Eronhii Said Hurelsuhkee !!!
2019-08-12
ХҮРЭЛСҮХЭЭ:
БҮХ ЛИЦЕНЗИЙГ ЧУЦАЛЖ БАЙГААД НААД АСУУДЛАА ЯРЬ. БҮХ БАЯЛАГ АШИГТ МАЛТМАЛ ГАГЦХҮҮ АРД ТҮМНИЙХ.ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИЙНХ ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИНД ЗААГААГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ..ИЙМИЙН УЧИР АШИГТ МАЛТМАЛЫН ОРД ДЭЭРХИ УУРХАЙ ФАБРИК БОЛ МЭДЭЭЖ ХУВЬ ХҮМҮҮСИЙНХ. ТЭД МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ХУДАЛДАЖ АВААД ЦААШ НЬ ХЭД Л БОЛ ХЭДЭЭР ЗАРАХ НЬ КОМПАНИЙ ХЭРЭГ. ИЙМЭРХҮҮ АРГА ЗАМААР УРАГШИЛАХЫГ БОД ДОО. БАЙСХИЙГЭЭД Л НЭГ СЭЛЭМ ЭРГҮҮЛЭХ ЮМ.
2019-08-12