АНУ:1966 оноос хойш буудуулж амиа алдсан хүмүүсийн жагсаалтыг нийтэлжээ 
2019-08-12

The Washington Post сонин 1966 оноос хойш АНУ-д олон нийт рүү халдсан зэвсэгт халдлагын хохирогчдод зориулсан төслөө танилцуулжээ. 


Энэ сонины хэвлэмэл хувилбар дээр Америкт буудалцааны улмаас амиа алдсан 1196 хүний нэрийг нийтэлсэн байна. 


Эдгээр хохирогчдын гуравны нэг нь 2012 он болон түүнээс хойших үйл явдлын улмаас амиа алдсан хүмүүс байх бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд зэвсэгт халдлага эрс нэмэгдсэнийг харуулж байна гэж Регнум агентлаг мэдээллээ. 


Сүүлийн жилүүдэд Америкт галт зэвсэг ашиглан энгийн иргэдийн эсрэг үйлдсэн халдлага олонтаа гарах болсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд л энэ сарын гуравны өдөр тус улсын Техас, Охайо мужуудад зэвсэгт халдлага үйлдэгдсэний улмаас 30 гаруй хүн амиа алдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
buruu medee, ene chin jild l boldog hereg yyneesch ih too baigaa
2019-08-12