ОХУ: Зэвсэгт хүчин тусгай үүрэн холбооны сүлжээтэй  болжээ  
2019-08-12

ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагын бригадын бүрэлдэхүүнд үүрэн дахин дамжуулагч, өөрсдийн үүрэн холбооны антеннаар тоноглогдсон ротууд бий болсон талаар Известия мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр Хабаровск болон Новосибирскд үүрэн холбооны орон нутгийн сүлжээг хурдан хугацаанд байгуулах чадвартай шинэ салбарууд байгуулагдсан байна. Салбарт 30-40 км радиуст үүрэн холбоог хангах чадвартай аппаратур бүхий 10 автомашин багтаж байгаа гэнэ. 


Ийм технологи нэвтрүүлсэн нь шаардлагатай мэдээлэл солилцохдоо нууцлалыг дээд зэргээр хангах, байгалийн гамшгийн бүс болон алслагдсан бүс нутгуудад харилцаа холбоо тогтоох боломжийг олгож байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин