Б.Чойжилсүрэнгийн компанийн лицензийг цуцаллаа, бусдыг нь яах вэ Ерөнхий сайд аа?
2019-08-13

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр  шуурхай хуралдаан зарлаж, хуулийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгөв.  Тэрээр энэ удаа Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлыг “онилж” тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг даалгалаа. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж энэ асуудлыг шийдвэрлэхээр болов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Монгол төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгосон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн” гэлээ.

 

Үргэлжлүүлэн “Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурвантэс сумын иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм. Цагдаагийн дарга аа. “Сауд гоби коэл транс”-ийн зөвшөөрлийг хуурамчаар олгосон байна. Үүнийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Үр дүн нь хаана байна вэ. Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг” гэсэн  байна.

 

Тус ордод үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буй 3-4 компанийн тусгай зөвшөөрлийг ч өгөхгүй байхыг  даалгажээ.  Харин одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас зөвхөн “Сауд гоби коэл транс” компанийг онцолсон нь сонин юм. Өнөөдрийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгоод байна. Нэр бүхий таван компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нарийн сухайтын бүлэг ордоос “Сауд гоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос”, “Сауд гоби коал транс” гэсэн таван компани олборлолт хийж байна. Харин зургаа дахь компани болох “Жавхлант орд” компани Тост тосон бумбын нурууны гүнд тусгай лиценз эзэмшиж олборлолт хийж байгаа.

 

Ер нь  Тост, Тосон бумбын нуруу уул уурхайгаас болж сүйдлээ гэх тоолонд зөвхөн “Сауд гоби коал транс” компанийн нэр яригддаг. Адилхан олборлолт хийж байгаа компаниудаас нэгийг нь онилж, нийгэмд харлуулсаар ирсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс “Жавхлант орд” компани нь хайрханы цөмд нь олборлолт явуулж байгааг нутгийн иргэд хэлдэг.  Гэсэн ч нөгөө л “Сауд гоби коэл транс” компанийг онилдог.  Ерөнхий сайд ч гэсэн тэр жишгээр энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлана гэж байна. Цаашлаад энэ газрыг тусгай хамгаалалтад авна гэдгийг ч тэрээр дурджээ.  Тэгэхээр бусад уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг ч цуцлана гэсэн үг үү Ерөнхий сайд аа?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Ангараг:
Хүрэлсүхээ улс төр хийхээ болино уу. Хуулийн хэм хэмжээ, судалгаа, тооцоололгүй ховоор дур зоргоороо шийдвэр гаргах юмаа.
2019-08-15
Чойжилсүрэн хохь чинь дээ даан ч их том байсан Сурвалжлагчийн өөдөөс тэр Хүрэлсүх дээ хэлээрэй Чадахгүй шүү энэ тэр гээд, Чойжилсүрэн анхнаасаа Авилга Хулгай Луйвар Залилангаар Бизнес хийж явж Цэцэглүүлсээр өдий хүрсэн шүү дээ, тэгээд одоо тэр муу муухай явдлынхаа Горыг амсаж байгаа нь энэ Чойжилсүрэн Сонгуульд нэр дэвшсэн ч Мөнгө тарааж Хөгтөж явдгийг мэднэ шд
2019-08-14
Бүгдийг нь цуцлаа. Ерөнхий сайдаа
2019-08-14
Ямар ухаантай зүйл асуучихсан юм бэ? Чи очиж Илон Маск гэдэг бүтээлч эрхэмийн гутлыг тосолдог юм уу?
2019-08-14
Хужаа:
Чи хэзэ ч эрх мэдэлд очихгүй. Өөрийг чинь буудна.
2019-08-13
Buruu zuv hamaagui, zuvhun yalsan namiin darga shiidne...
2019-08-13
Иргэн:
Үндэсний хэдхэн компани л улсаа авч явдаг юм ш дээ мхл аа?! Sony, Hitachi, Sharp, Samsung, Гэх мэт
2019-08-13
Мөөрөөд бай үхэрүүдээ улс хөгжих байлгүй, ажил хийж чадахгүй мөөрч л чадна даа үхэр оркууд
2019-08-13
Зочин:
Зөв бичиж сураад олон юм ярь
2019-08-13
Уурхайчин:
Монгол улс уул уурхайгүйгээр хаачих юм бэ?! Турж үхнэ шүү дээ?! Лав л 40-50 жилдээ аялал жуулчлал, ХАА-н бүтээгдэхүүнээр амьдрах аргагүй
2019-08-13
ямар ханаж цаддаггүй хүн бэ гоё хэллээ
2019-08-13
Иргэн:
Үндэсний хэдхэн компани л улсаа авч явдаг юм ш дээ мхл аа?! Sony, Hitachi, Sharp, Samsung, Гэх мэт
хэрвээ би эрх мэдэлд хүрвэл 37 оных шиг их цэвэрлэгээ хийнэ ер нь ч 70-80 жилд нэг цэвэрлэж байж улс цаашаа хөгжинө Чойбалсан гуай шиг 20-30 мянган хулгайчийг эхний ээлжинд буудхад масс ерөнхийдөө тогтворжино энэ хулгайчуудын дийлэнхи нь нам нэртэй мафийн хамгаалалтанд хулгай луйвар аллага хийж амьдардаг том бүлэглэлүүд гар хөлүүд бий, үгдэсээр нь буудахаас нааш тэд цэвэрлэгдэхгүй тэр цаг алхам хормоор наашилж байгаа шүү луйварчидаа
2019-08-13
Хужаа:
Чи хэзэ ч эрх мэдэлд очихгүй. Өөрийг чинь буудна.
ХАРИН ТИЙМЭЭ:
ОЮУ ТОЛГОЙ Ч АДИЛХАН ШҮҮ ДЭЭ. ӨӨРСӨӨД ГЭРЭЭ БАЙГУУЛЧЯИХААД МАРГААШНААС ЗАСАЯ ГЭЭД Л МЭДРЭЛТЭЭД БАЙДАГ ТЭНЭГ ХҮМҮҮС ШҮҮ, МОНГОЛЧУУД БИД
2019-08-13
ӨВӨӨ:
ЛИЗЕНЗИЙГ НЬ ХЭН ОЛГОСОН ЮМ? ОЛГООГҮЙ БОЛ УХАХГҮЙ БАЙСАН БИЗ ДЭЭ. ОДОО НААДУУЛ ЧИНЬ БААХАН МӨНГӨ УЛСААС НЭХНЭ. ТЭРИЙГ НЬ ХЭН ТӨЛӨХ БОЛЖ БАЙНА?
2019-08-13
gh:
olon uurhaigaa bas haa tgd Mongol uls oron ter chigeere suireg ymar teneg ni ene neg maliig said bolgiimbee
2019-08-13
Зочин:
Зөв бичиж сураад олон юм ярь
Зочин:
Монгол улс бол хуулийн төвтэй биш дарга төвтэй улс . Бүх юмыг хууль биш ДАРГА шийднэ! Буруу бсан ч хамаахгүй. Тиймээс ДАРГАД долигонож хахуульдаж, уүнхийг барихаас өөр замгүй . Даргын цаана мөнгө буй!!
2019-08-13
tur durvudiin mafitai dain zarlachihlaa.mungutei buleglel diileh uu?erh medeltei tur zasag n diileh uu?harj l baiy.ug n er hun shig ingej l ehelsen tegeed dundaa orood tag bolchihson.dandaa ardiin namiihan bga bolohoor bas turiin tumur nuuriig haruulaad baih hecuu l bga baih.eh oronoo bodvol namaasaa l ehlej tseverlegee hii daraa n uls turiin bulegleluud luivarchid shantaajchinguud duraaraa huuli zavharuulagchidad tsohilt ug.Choijilsuren odoo hor nairuulj nutgiihantaigaa huivaldaj chinii esreg ih yum hiine shuu.munguur buhniig shiideh gej ih ch uzne.
2019-08-13
Болдоо:
Монгол лецэнзтэй уул уурхайгаа биш тэр хятад лецэнцтэй уул уурхайгаа зогсоогоочээ хар малуудаа
2019-08-13
Galdanboshig:
Gants mongol uul uurhaigaa gadaadad zarahku bol bolohku uls ymaa?
2019-08-13
Батзандан:
Хүрэлсэх чи бол өөрөө увайгүй шуналтай хар сдашд
2019-08-13
Зочин:
Нэг нь лиценз олгоод нөгөө нь цуцлаад л монголын төрч гэж ёстой төр юм даа.Лиценз аваад өч төчнөөн зардал гаргачихаад байхад цуцалбал тэр гарсан зардлыг нь яах юм болдоо
2019-08-13
ХАРИН ТИЙМЭЭ:
ОЮУ ТОЛГОЙ Ч АДИЛХАН ШҮҮ ДЭЭ. ӨӨРСӨӨД ГЭРЭЭ БАЙГУУЛЧЯИХААД МАРГААШНААС ЗАСАЯ ГЭЭД Л МЭДРЭЛТЭЭД БАЙДАГ ТЭНЭГ ХҮМҮҮС ШҮҮ, МОНГОЛЧУУД БИД
zochin:
1g tsutslaa l bz yaadgiin manaihan iim muuhai baritsaanch shurguu uma Batsaihan guai holsnii bicheechee
2019-08-13
ulaanbaatariin emegtei:
Medeej bugded n hamaatai baij taaraa. Olborch uheh geegui baina. Gazar nutgaa uhahaa boliochee. Zugeer l uul uurhaigui amidariya. Bidnees gand ochnoon ye baigaa shdee. Tedendee uldeeye. Ard tumen bid Yerunhii said tanii tald baigaa shuu
2019-08-13