"Гэрээ санаж болох л юм, гэхдээ битгий уйлаарай ах аа"
2019-08-13

Суданд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад сурагчид захидал илгээжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Энхийг сахиулж байгаа Монгол цэргүүдэд хүргэх чин сэтгэлийн үг” ил захидлын аяныг өрнүүлжээ.

 

БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн энхийг сахиулагчдад 6 дүүргийн 24 сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын илгээсэн 750 гаруй ил захидлыг хүлээн авчээ.

 

"Бид бүгдэд ирсэн захидлууд бүгд сайхан, улс оронд болж байгаа сайн муу үйл явдлыг хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр дүрслэн бичсэн байсан нь инээд хөөр цалгисан сэтгэгдэл төрүүлж байсан" гэдгийг энхийн сахиулагчид хэлсэн байна.

 

 

Ингээд нийслэлийн 13 дугаар сургуулийн 12-б ангийн сурагч Ариунжаргалаас энхийг сахиулагчдад илгээсэн захидлыг хүргэж байна. 

 

 “Сайн байна уу? Таньд энэ дулаахан захиа очих халуухан өдрийн мэндийг хүргэе. Магадгүй та хэзээч намайг харж байгаагүй байх, гэхдээ би ч бас таныг хараагүй, халуун оронд шантарч л болдоггүй юм шүү ахаа. Аан бас усаа сайн шүүж уугаад биеэ сайн бодоорой, нээрээ сониноос махны зах зээлийг Монголд хятадууд эзгэнэчихсэн байгаа, түүнээс болоод махны үнэ огцом нэмэгдсэн нь миний сэтгэлийг зовоож байна.

 

За тэр ч яахав та минь дэлхийн хамгийн буянтай ажлыг хийж яваа шүү, хурдан эх орондоо ирээд, эх орныхоо ирээдүйг илүү сайн болгоорой, бас хоорондоо эвтэй сайхан байгаарай, удахгүй наадам болоод хуушуур иднэ гэхээр тэсэхгүйнээ, бас удахгүй би “ЭЕШ” өгнө, та нар миний төлөө намайг 800 аваасай гэж залбирахыг хүсэж байна. Мэдээж эх орноосоо хол байгаа тул гэрээ санаж болох л юм. Тэглээ гээд битгий уйлаарай, бас аюултай газар байгаа тул болгоомжтой байгаарай, энд ирээд ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Өө мартчихаж, манай “ЭЕШ”-ийн шалгалт 6 дугаар сарын 19, 20, 21- ний өдрүүдэд Ариунжаргал минь 800 оноо аваарай гэж бодвол миний барцад арилан, тэр өдрөө сайн шалгалтаа өгч хүссэн сургуульдаа орох юм. Та битгий мартаарай. За за энэхүү захидал энд хүрээд өндөрлөж байна таньд маш их амжилт хүсье” гэсэн ерөөлийн үгтэй захидлыг хүлээн авч эх дэлхийн энхийн төлөө хүчин зүтгэж яваа энхийг сахиулагч ах эгч нар нь эрдэм номын өргөөнөөс мэндчилсэн эрхэм Монгол дүү нартаа сурлага, урлаг спортын өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.

 

Эх сурвалж: ЗХЖШ

Shuud.mn
Сонин хачин
irgen:
goe medee eryyl saihan setgegdel, enhiig sahiulagchid maani goe haragddag shyy, setgel sanaanii beltgeltei er zorigtoi baidag baihaa manai zergyyd er emgui amjilt hysie
2019-08-13