Франц: Нотр-Дамыг сэргээн босгох ажиллагааг зогсоов 
2019-08-13


Францын нийслэл Парис хотноо байх Нотр-Дам буюу Парисын дарь эхийн сүмийн сэргээн засварлах ажлыг зогсоожээ. 


Ийнхүү зогсоох болсон нь сүмийн орчимд хар тугалганы түвшин нэн өндөр гарсантай холбоотой бөгөөд ойролцоох хорооллыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хар тугалганы хэмжээ аюултай түвшнээс 700 дахин их байсан гэнэ. 


Ийнхүү хүний эрүүл мэндэд аюултай бодисын түвшин нэмэгдсэн нь тогтоогдсон тул сүмийг сэргээн засварлах ажлыг долоо хоногоор хойшлуулан, цагдаагийнхан тус дүүргийг бүслэж, хотын иргэд болон жуулчдыг аюултай бүсийг орхин гарахыг хүссэн байна. 


Хар тугалганы түвшин нэмэгдэх болсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон түймрийн улмаас сүмийн дээвэр нурж, орчин тойронд олон тонн хайлсан металл унасантай холбоотой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин