Ойн түймэр багасч байна 
2019-08-13

Орост асч буй ойн түймрийн талбай багасч эхлэсэн талаар “Авиалесоохрана”-аас авсан эх сурвалжтайгаар Риа новости мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн өдрүүдэд гал түймэр зургаан хувиар буурсан байна. Наймдугаар сарын 12-ны өдөр 5998 га талбай бүхий 49 ойн түймрийг унтраажээ. 


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Орост 266,4 мянган га ой, тэр дундаа Красноярскийн хязгаарт 135,5 мянга, Эрхүү мужид 121,6 мянган га ой шатаж байгаа аж. 


Сибирийн ойн түймрийн талбай аажмаар багасч байгаа нь бороо ихээр орж байгаатай холбоотой гэж Greenpeace-ийн Оросын салбарын ойн хэлтсийн дарга Алексей Ярошенко мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин