БНАСАУ 17 оронд цахим халдлага үйлдсэн хэргийг НҮБ  шалгана 
2019-08-13

БНАСАУ 17 оронд 35 цахим халдлага үйлдсэнтэй холбоотой хэргийг НҮБ шалгаж эхлэсэн талаар Регнум агентлаг мэдээллээ. 


Шинжээчдийн мэдэгдснээр Хойд Солонгос үй олноор хөнөөх зэвсэг бүтээх хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх мөнгө хулгайлгах зорилгоор улс орнуудад цахим халдлага үйлдсэн гэнэ. НҮБ-ын илтгэлд дурдсанаар, БНАСАУ Өмнөд Солонгосын эсрэг 10 халдлага, Энэтхэгийн эсрэг 3, Бангладеш болон Чилигийн эсрэг тус бүр хоёр халдлага үйлдсэн аж. 


Түүнчлэн, Коста-Рика, Гамби, Гватемала, Кувейт, Либери, Польш, Словени, ӨАБНУ, Тунис, Вьетнам, Мальта, Нигери, Малайзи улс Хойд Солонгосын хакеруудын дайралтад өртсөн гэж НҮБ-ын шинжээчид мэдэгджээ. 


Хойд Солонгосын хакерууд SWIFT банкны систем, түүнчлэн төрөл бүрийн криптовалют ашиглагч болон үйлдвэрлэгчид рүү цахим халдлага үйлдсэн аж. БНАСАУ цахим халдлагаар олж авсан хөрөнгийг  зэвсэг бүтээх хөтөлбөрийг санхүүжүүлэхээс гадна тансаг зэрэглэлийн эд зүйл, тэр дундаа Ким Жон Уны Mercedes Benz S-600 машиныг авахад зарцуулсан гэж НҮБ-ын шинжээчид мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин