Тэмбүүгийн тархалт буурчээ
2019-08-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

 

Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна. Үүнийг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа энэ ноцтой асуудлыг хөндөж УИХ-д мэдээлсэн байдаг. Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч тэмбүүгийн халдвар, тархалт буурч  эхэлжээ.

 

2018 онд: Өмнөх онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор, тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан байна. 

2019 онд: Эхний 5 сард: Тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурчээ. Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ.

 

Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна.

 

Уг ажлын хүрээнд 3 чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран 4, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны 4 ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум,аймаг,нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ.

 

Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр,хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Өвгөн:
Уул нь энэ ажил эмч нарын нэр төр, ур чадвартай холбоотой, ЭМЯ энэ ажлыг хийж чадах уу, шоу юм уу гэдэгтэй ч ...
2019-08-14
үхсэний чинь угаагаад болох... Чам шиг тэнэг юмнууд л тарааж байгаан шд. Тэгээд дараа нь би угаасан гэх нь л дээ. Хүй нэгдлийн сэтгэхүйтэй малнууд байхымаа
2019-08-13
санал:
Ялангуяа хятад ажилчдад биеэ худалдаж байгаа болон ер нь Хүн ам цѳѳтѳѳ улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд биеэ үнэлэлтийг тас хориглох хууль батлах хэрэгтэй!!! одооны хууль зүгээр л та болно гэсэн хууль байгааг эргэн харах хэрэгтэй!!!
2019-08-13
эмчгуай:
бэлэг эрхтнээ сайтар угаачихаад сайхан хурьцвал юу гэж тэмбүүрэх вэ дээ монголчууд аа
2019-08-13
үхсэний чинь угаагаад болох... Чам шиг тэнэг юмнууд л тарааж байгаан шд. Тэгээд дараа нь би угаасан гэх нь л дээ. Хүй нэгдлийн сэтгэхүйтэй малнууд байхымаа