Атамбаевыг төрийн эргэлт хийхээр төлөвлөсөн хэмээн буруутгажээ 
2019-08-13

 

Наймдугаар сарын наймны өдөр баривчлагдсан Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг төрийн эргэлт хийхээр бэлдэж байсан хэмээн буруутгажээ. Энэ талаар өнөөдөр Бишкек хотноо болсон хэвлэлийнб ага хурал дээр Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тэргүүн Орозбек Опумбаев мэдэгдсэн байна. 


Опумбаевын өгүүлснээр “Ерөнхийлөгч асан Атамбаев төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсны дээрэнгийн иргэд шархадсан тухай мэдээллийг засаглалыг унагах хүчин зүйл болгон ашиглахын тулд өөрийг нь баривчлах ажиллагааны үеэр зориудаар эмэгтэйчүүд хүүхдүүдээр халхавч хийсэн гэнэ. 


Түүнчлэн, Атамбаевын байшин руу дайрах ажиллагаанд оролцсон тусгай албаны алба хаагчийг тус байшингаас олдсон зэвсгээр буудсан гэдэг нь тогтоогдсон гэдгийг Опумбаев онцолсон байна. 


“Тусгайгийн алба хаагчийг Атамбаевын гэрт байсан буугаар будсан. Хожим нь шалгалт хийхэд түүний гэрээс олон төрлийн зэвсэг, тэр дундаа СВД винтов илэрсэн. Баривчлагдах үедээ манай залуус руу зургаан удаа буудсан гэдгээ Атамбаев хүлээн зөвшөөрсөн” хэмээн Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тэргүүн мэдэгджээ. 


Түүнчлэн Атамбаевыг баривчлах үеэр түүний дэмжигчдийн эсрэг хүчний байгууллагын алба хаагчид зэвсэг ашиглах эрхтэй байсан гэдгийг онцолсон байна. 


“Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын амь насанд аюул заналхийлж байсан тул тэд  биеэ хамгаалах зорилгоор Атамбаевын дэмжигчдийн эсрэг зэвсэг ашиглаж болох байсан. Гэхдээ тэд нэг ч энгийн иргэнийг хохироохгүйн тулд зэвсэг ашиглаагүй. Манай дайчид энэ даалгавраа биелүүлсэн, энэ бол баатарлаг үйлдэл” хэмээн Опумбаев мэдэгджээ. 

 

Киргиз: Атамбаевыг баривчлах тусгай ажиллагааны үеэр

тусгай албаны дайчин амиа алджээ   

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин