Б.Хурцын талаас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан гэв
2019-08-14
Гэрэл зургийг MPA.mn

 

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

 

Эхний өдрийн өглөө 10:00 цагт эхэлж арав гаруй цаг үргэлжилсний эцэст оройн 20:00 цагт завсарласан юм. Шүүх хуралд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар болон  болон хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны эхнэр Б.Булган, гэрчээр Д.Амгаланбаатар нар оролцож байгаа юм. УИХ-ын Түр хорооны гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь зүйлийг зөрчинө гэж үзэж татгалзсан. Тэгвэл өчигдөр өглөө 09:00 цагаас үргэлжилсэн шүүх хурал өдөр 13:30 цагт түр завсарласан юм. Шүүхийн гадна хурлыг нээлттэй явуулах, шударга ёсыг тогтоохыг шаардсан утга бүхий уриа лоозон хадсан байв.

 

Л.Жавзмаа: Хэд хоносон ч хамаагүй шүүхийн шийдвэрийг хүлээнэ

 

 

Эхний өдөр шүүх танхимын гадна шүүгдэгчдийн ар гэр болон иргэний хөдөлгөөнийнхөн жагсч, Б.Хурц нар руу дайрах зэргээр эмх замбараагүй үйлдэл гаргаж байсан бол өчигдөр нам гүм байлаа. Уриа лоозон барьсан иргэний хөдөлгөөнийхөн шүүх хурлын завсарлагаанаар цугларчихаад буцаад тарсан гэдгийг ойр хавийнхан хэлж байв. Мөн биднийг үдийн 14:00 цагт очиход жагсагчид цөөн байв. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхэн эхний өдрийг бодвол цөөхүүлээ иржээ.

 

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Өглөө 08:00 цагт ирсэн. Хэд хоносон ч хамаагүй шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Хамгийн гол нь үнэн зөвөөр шийдэгдээсэй. Орхоноос хүүхдүүдтэйгээ ирсэн. Өнөөдөр /өчигдөр/ бэртэйгээ үлдээд бусдыг нь буцаачихлаа” гэсэн юм.

 

Харин иргэний хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан хийхгүйгээр шүүх хурлыг холоос ажиглаж байна гэв. Тэд “Өчигдөр 17 өмгөөлөгч байсан. Өнөөдөр 21 болж нэмэгдсэн мэдээлэл байна. Тэгэхээр гэрч, хохирогч, холбогдогч гээд бараг 40 гаруй хүнээс тайлбар авч байна гэсэн үг. Бидний хувьд шүүх хурлын шийдвэр гартал жагсах болно. Энэ удаагийн шүүх хурлаас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мухарлах ёстой. Б.Хурцын талаас гэрчээр Ц.Элбэгдоржийг дуудахыг шаардаж байгаа юм билээ” гэсэн юм. Шүүх хурлын дундуур С.Зориг агсны гэргий Б.Булган  гарч ирсэн ч тэрээр “Түр салхи амьсгалахаар чөлөө авч гарч ирлээ. Хурал нэлээн цэгцэрч байна” гэсээр шүүхийн хашаанаас гаралгүй буцаж орсон юм.

 

Харин өчигдөр шүүх хуралд Б.Хурцын авга ах Батсүх, үеэл Н.Төгсжаргал, хүргэн ах нар нь иржээ. Тэд сэтгүүлчидтэй уулзахаас татгалзаж, машиндаа шүүх хурлыг хүлээж байв. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын үеэл  Н.Төгсжаргалаас тодрууллаа.

 

Н.Төгсжаргал: Захиалагчийг нь гаргаж ирээд энэ хэргийг дуусгаасай

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Манай гэр бүлийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа. Ц.Нямдорж сайд захиалагчийг мэдэж байгаа бол хурдхан зарлаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нэг мөр эцэслэсэн нь дээр. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн ихэнх нь нууцаас гарсан. Тиймээс захиалагчийг зарлаж, эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг улсын нууцаас гаргаж шүүх хурлыг нээлттэй явуулахгүй л бол улсын нууц гээд шүүх хуралд орж байгаа хүмүүс хэзээ ч үнэнийг ярьж чадахгүй.

 

20-30 жил болж байхад С.Зоригийн хэрэг яагаад ил болохгүй байна вэ. Энэ хэрэг Б.Хурцыг тагнуулын байгууллагад ажиллахаас өмнө болсон. Тагнуулын байгууллагын өмнөх даргыг С.Зоригийн хэргийг будлиулахын тулд шоронд хийсэн. Гэтэл одоо Б.Хурцыг бас л цагдан хорьж байна. Б.Хурцыг шийтгэлээ гээд энэ хэрэг эцэслэгдэхгүй. Дараагийн хүмүүсийг дахиад л холбогдуулж, одоогийнх шиг байдалд оруулна. Тиймээс ул суурьтай хандах ёстой. Захиалагчийг нь гаргаж ирээд энэ хэргийг дуусгаасай. Нууцлаад байгаа баримт мэдээллийг ил болгох хэрэгтэй.

 

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр: Хүүхдүүддээ аавыг нь аваад очно гэж зорьж ирсэн

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Миний нөхрийг гэнэт авч явснаас хойш дөрвөн жил гаруй боллоо. Тэр үед ээжийнхээ гэдсэнд байсан хүүхэд минь одоо дөрвөн нас хүрч, нэгдүгээр байсан охин маань тавдугаар ангид орж байна. Энэ хугацаанд манай гэр бүлийнхэн хүмүүст нүд үзүүрлэгдэж үгээр илэрхийлж боломгүй зовлон зүдгүүрийг туулсан ч нөхөртөө итгэх итгэлээ алдаагүй. Бусдад алуурчны эхнэр гэж дуудуулж, хүүхдүүд маань сургуулиасаа гаръя гэж өдөр бүр гуйдаг байсан. Хүүхдүүдээ зодуулаад хамарнаас нь цус гараад орж ирэхэд зугтчихмаар санагддаг юм билээ. Сүүлдээ цөхөрсөн. Одоо бол хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэдэгт л итгэж байна. Өөр найдах зүйл үлдсэнгүй. Гэмт хэрэгтний үгээр гэмгүй нөхрийг маань ялласанд итгэж чаддаггүй. Энэ удаагийн шүүх хурлаар үнэн зөв нь тогтоогдож нөхрийг авч явахаар ирсэн. Хүүхдүүддээ аавыг нь аваад очино гэсэн зорилготой ирсэн.

 

Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байв. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Shuud.mn
Сонин хачин
Сонин:
Эд юу боллоо гэж Элбэгдоржийг гэрчээр дуудах вэ дээ үхэл нь ирсэн оготно муурын сүүлээр тоглов гэж...энэ бүх ажилгааг з/б-н нь шүү дээ
2019-08-17
Ах хүү:
Хурц дүү эх орны үүргийг "Энхбатын хэрэг "дээр гүйцэтгэсэн! Харин Зоригийн хэрэг дээр өөр харийнхант ай нийлж Монголын төрийг атгасан муу хүмүүсийн "дэмжлэг "мэт дарамтын доор тэд төрд гарч ирсэн шигээ ахин ард түмнийг "Зоригийн хэргийг" шийдсэн мэтээр хуурах гэсэн арга,албадлагаар гүйцэтгэсэн болохоос яг тулаад шууд ярихад хүний мууг үзчихье гэсэн хүн бишээ! Үнэнийг нь хэлж илчлээд төрийг бусниулсан хулгайчуудын багийх хуулаад өгөө!
2019-08-15
3333:
Энэ хэргийг 20 жил шийдээгүй байж Элбэгдорж ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө хүчээр яаран сандран хөдөөний 3 хүнд үүрүүлсэн нь энэ хүний холбоотойг шууд нотолж баталсан шүү дээ
2019-08-15
aluurchin gemgui boloh gej.Hurts ntr-iig shuuseneeree mongol uls tur tusgaar togtnolgui l boloh baih
2019-08-15
Tumen:
Hurts aldaa gargasan bish, daalgavar bieluulj eruuden shuuj hereg hilseer huleelgesen bgaa, tm uchraas daalgavar ogson hunee l ilchleh estoi gj uzej bna
2019-08-15
Хурц чинь олон хүнийг хэлмэгдүүлж байсан түүгээр нь яагаад шүүхгүй байгаан
2019-08-15
Минийхээр бол:
Минийхээр жинхэнэ захиалагч л энэ хэргийг самраад байгаа харагддаг хүмүүсээ битгий уулгамч юм шиг байлдаа ямар хүүхдүүд бишдээ. Хурц эрүүдсэн байвал тэр буруугаа хүлээх нв зөв гэтэл энүүгээр далимдуулж захиалагчийг бултуулах гээд байгаа юм шиг л харагдах юм батзандан болд нтр бол яах нэр хүндээ л өсгөх гэсэн гэтэл захиалагч болхоор хурцын ажлын алдаагаар далимдуулаад байна шүдэ
2019-08-14
Tumen:
Hurts aldaa gargasan bish, daalgavar bieluulj eruuden shuuj hereg hilseer huleelgesen bgaa, tm uchraas daalgavar ogson hunee l ilchleh estoi gj uzej bna
Zochin:
Zahilalgchaa hellee hel. Unen mununiig uchuud mongoliin ard tumeneesee uuchillalt guih heregtee !! bid oluulaa uneheer tegj chadval bid bas temtsene uuriinh ni toloo uneng helleed bgaa huniig horij tsagdaj bolohgui shuu dee
2019-08-14
harin vh yargalsan henii zaxialgaar gdg ni l bn
2019-08-14
СО:
ХУРЦ АЛДАЖ АСГАСАН БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ЧИ АЛААГҮЙ.ЧИ ТУШААЛААР ЯВДАГ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ.ТӨРИЙН ТЭРГҮҮН ЯДАРСАН ҮЕД ӨӨД ТАТСАН БАЙЖ БОЛНО. ГЭВЧ БУРУУ ҮЙЛСИЙГ ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛСНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСГҮЙ.АРД ҮЛДЭХ ҮР САД ХОЖИМ ААВААСАА ИЧИЖ АМЬДРАХ,САВААГҮЙ НЭГЭНД НУЛИМУУЛАХ БОЛ ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ. МОНГОЛ ТҮМЭН ХҮСЭЭД САЛХИ ЭРГЭЭД БАЙХАД САЛХИНЫ ӨМНӨӨС БҮҮ ТУРГИ. ЭЦСИЙН БҮЛЭГТ МОНГОЛ ХӨГШИН ҮНДЭСТЭН ТУЛ ӨРШӨӨЖ ӨРӨВДӨНӨ.ГАНЦХАН ҮНЭНИЙГ Л ӨЧ. ХЭЦҮҮ БАЙСАН Ч ҮНЭНИЙГ Л ИЛЧИЛ. МУУХАЙГ БҮҮ ХАЙРЛА. АШИГЛАЖ ЧАДСАН ХҮН УЛС ТӨРИЙН КАРЬЕРТАА НАЙДАЖ, ШАЛЗ ШИГ ХАЯНА. ТЭР ЦАГТ АМАА БАРИВ. ЧАМАЙГ БИШ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИНЬ ШҮҮМЖИЛДЭГ АХ НЬ.
2019-08-14
монголчуудыг хагалан бутаргаж байга элбэгдоржийн хийсэн гайгаар цөөхөн монголчууд бид биё биёэ зодож дарамталж үзэн ядалцаж байх гэж дээ
2019-08-14
S:
Saihan sogtuu gichii vee
2019-08-14
ЁСТОЙ УТГАГҮЙ ХУРАЛ БОЛЛОО:
ХУРЦ НАРЫГ ШОРОНД ХИЙХ НЬ ЧУХАЛ УУ ... СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛАХ НЬ ЧУХАЛ УУ...ЭСВЭЛ ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧЫГ ЗАРЛАХ НЬ ЧУХАЛ УУ... БҮҮР ЭСВЭЛ ЗОРИГИЙН АЛУУРЧИДЫГ ОЛОХ НЬ ЧУХАЛ УУ... ЁСТОЙ УТГАА АЛДСАН ХУРАЛ БОЛЛОО ДОО
2019-08-14
Зочин:
тэр Элбэгдоржийг шуугээч
2019-08-14
Хуцваа чи
2019-08-14
Orchin:
Elbegdorj Dorligjav metiin ardchilliin altan haraatsai gegdeed bsan humuus jinhene aluurchin deeremchin mangasnuud bjee.
2019-08-14
C:
Hurtz bolon tednii ger bul hun chanargui muuhai humuus. Alban tushaalaaraa dalimduulj olon humuusiin amidralaar togloson. Hurtz heden hun a....n?
2019-08-14
Хурцад:
Анд минь чи одоо хүүхэд хойч үеэ бодоо бүгдийг нь үнэнээр нь хэлээд өөрийгөө хөнгөн ялд унагаа тэгвэл ядаж бурхан чамайг харна
2019-08-14
za za:
Хурц булэглэлийнхээ том ах Элбэгээ ахыгаа дуудаж тусламж хуссэн л байна.
2019-08-14
Зочин:
Наад үгээ ЭЛБЭГЭЭДЭЭ хэлээ...90 оноос өмнө ийм замбараагүй хөл толгой нь мэдэгдэхгүй юм байгаагүй дэг журамтай байсан...
2019-08-14
Зочин:
Наад үгээ ЭЛБЭГЭЭДЭЭ хэлээ...90 оноос өмнө ийм юм байгаагүй...
2019-08-14
Zz:
Hurtsiin hereg gej guildej huurtsugluj baihiin orond eh orniig mini zeremdeglej,ard tumniig doroituulj bgaa humuustei temtsmeer um.haa saigui zorgooroo uurhai ,alt uhaj baigaa hyataduudtai ,tedniig duraar ni taviad baigaa erh medeltenuudtei temtsmeer bnaa
2019-08-14
Зочин:
Наад үгээ ЭЛБЭГЭЭДЭЭ хэлээ...90 оноос өмнө ийм замбараагүй хөл толгой нь мэдэгдэхгүй юм байгаагүй дэг журамтай байсан...
Зочин:
Наад үгээ ЭЛБЭГЭЭДЭЭ хэлээ...90 оноос өмнө ийм юм байгаагүй...
Зочин:
монголын ард түмэн бүгдээрээ энэ аймшигтай таллагыг хараад хурц зэрэг нөхдийн тэгж улайрч алуурчин төрх олсныг хараад цаанаа хамгаалагч байна гэдэгт бүрэн итгэжээ. тэр нөгөө хулгайч худалч алуурчн ч байж мэдэх солиот элбэгдоржийг гэж хэн хүнгүй ярих болсон. тэр хулгайч хүзүүгүй тарвагын бум түмэн хэрэг дотор энэ яргалал бас тодорохой байр эзэлнэ
2019-08-14
Алуучдад ялыг нь өгөөд явуул Хурц бол ямар ч буруугүй.
2019-08-14
harin vh yargalsan henii zaxialgaar gdg ni l bn
Хуцваа чи