Б.Хурц нарын шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
2019-08-14
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн.

 

Шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Шүүх хуралдааны явц 50 хувьдаа хүрсэн гэдгийг эх сурвалжууд хэллээ. Иргэд, олон нийт өнөөдөр шүүхийн шийдвэр эцэслэн гарна гэдэг хүлээлттэй байна. 


Шүүх хуралдаанд есөн шүүгдэгч, 17 өмгөөлөгч, хохирогч, шинжээч нарын 30 гаруй хүн оролцож буй. 

 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

 

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

Өмнө нь шүүх хуралдаан /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон билээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ард түмэн гэж хэдэн шантаж хийдэг авгайчууд байна лээ ш дээ, тэд нарыг ард түмэн гэхгүй байхаа.
2019-08-14
yasan uher shig udaan shuugch be.esvel albaar ingej udaah sonirhol bna uu
2019-08-14
Зочин:
Элбэгээгийн томилсон ШҮҮГЧ НАР УУ? АРД ТҮМЭН ХАРААД Л ХҮЛЭЭГЭЭД Л БАЙЖ БАЙХААС...
2019-08-14