Засгийн газар хуралдаж байна
2019-08-14

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа.

 

Тогтоол батлагдсанаар Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 91-р тогтоолыг хүчингүй болгож, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагийг 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Үүнтэй холбогдуулан  БОАЖ-ын сайд мэдээлэл хийсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
!!!Зочин:
MAK iin ter olon Lizenz nertei Luiwriin bichgiig odoo huraah zag ni bolsooon !
2019-08-14