Италийн сансрын нисгэгч дэлхийн анхны сансрын ди-жей болжээ 
2019-08-14

Италийн сансрын нисгэгч Лука Пармитано сансраас Испанийн Ибицагийн цахилгаан хөгжмийн наадмын зочид болон дэлхий даяар онлайнаар үзэж буй хүмүүсийн өмнө ди-жейн үзүүлбэр үзүүлжээ. 


Ингэснээр Италийн зургаа дахь сансрын нисгэгч тэрбээр дэлхийн анхны сансрын ди-жей болсон талаар Вести мэдээллээ. Тэрбээр үзүүлбэрээ дэлхий дээр байхдаа бэлдэж эхлэсэн байна. 


Түүний үзүүлбэрээ үзүүлсэн наадам Италийн Ибица болон Барселонагийн дунд газрын дундад тэнгист болж байгаа бөгөөд 3000 хүнийг цуглуулсан хөгжмийн наадам олон өдөр үргэлжилэх юм байна.  Харин өнөөдөр наадмын үзэгчид анх удаа сансраас, тэр дундаа олон улсын станцаас ирж буй хөгжмийн мэндчилгээ сонсжээ. 


Хорин минут үргэлжилсэн хөгжмийн үзүүлбэрийг хөлгийн гишүүд төдийгүй олон нийтийн сүлжээгээр олон сая хүн үзсэн бөгөөд түүхэн үйл явдлыг онлайнаар дамжуулсан байна. 


Лука Пармитано хоёр дахь удаагаа сансарт ажиллаж байгаа аж. Тэрбээр Оросын сансрын нисгэгч Александр Скворцов болон Америкийн сансрын нисгэгч Эндрю Морган  нарын хамт энэ оны долоодугаар сард  “Союз” хөлгөөр олон улсын сансрын станцад хүрчээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин