Япон: Аагим халууны улмаас олон мянган хүн эмнэлэгт ханджээ
2019-08-14


Японд хэт аагим халуунд наршиж, хордлогонд орсны улмаас 12751 хүн эмнэлэгт хэвтсэн талаар Японы Онцгой байдлын яамнаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр аагим халууны улмаас сүүлийн долоо хоногт 23 хүн нас барсан байна. 


Өмнө нь, долоодугаар сарын 30-нд Японы засгийн газар мэдэгдэл хийхдээ борооны улирлыг залгаад хэт халуун болсны улмаас 5664 хүн эмнэлэгт хандсан талаар онцолж байлаа. Мөн 11 хүн амиа алдсан бөгөөд эмнэлэгт хандсан болон амиа алдсан хүмүүсийн 53 хувь нь 65-аас дээш насныхан байгаа аж. 


Сүүлийн өдрүүдэд Японд зарим газарт 390С хүрч халж байгаа гэнэ. Хамгийн өндөр температур болох 37,2 хэм Ибигава хот, Гифу болон Камайси хотод бүртгэгдсэн байна. Бусад бүс нутагт дулааны хэм 31 хэмээс хэтрэхгүй байгаа ч Японы уур амьсгал чийглэг өндөртэй тул халуун илүү хүчтэй мэдрэгддэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин