Ё.Баатарбилэг: 13 мянган хүний сургалтын төлбөрийн зээлийг төрөөс чөлөөлнө
5 өдөр

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт зэрэг багц асуудлыг хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Боловсролын зээлийн сангаас дотоод, гадаад их, дээд сургуульд суралцагчдад зээл олгодог. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын  сайдад үүрэг өгсний дагуу асуудлуудыг орууллаа. 2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургууль суралцаж төгссөн, Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан, зээлийнхээ гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийг төрөөс чөлөөлөх шийдвэртэй холбоотой асуудал яригдлаа. Засгийн газраас Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу УИХ-д энэ асуудлын журмыг өргөн барихаар тогтлоо.

Ингэснээр дээд боловсролын салбарт боловсролын зээлийн салбарт хадгалагдаж байгаа 13 мянга гаруй диплом нь байдаг. Барьцаанаас чөлөөлөгдөж чаддаггүй хүмүүсийн асуудал шийдвэрлэгдэнэ. Гэрээний үүргээ биелүүлсэн, ажилладаг, НД төлж байгаа хүмүүсийн асуудал шийдэгдэнэ хэмээлээ.

Мөн шинжлэх ухааны тоог цөөлөх үүднээс чиг үүргийн бус салбаруудыг нэгтгэж, байгууллагуудын бүтцийг алдагдуулсан шийдвэр 2015 онд гарсан. Энэ шийдвэрийг засч залруулж, менежментийг боловсронгуй болгохоор шийдвэрлэжээ.

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Нийт хичнээн хэмжээний сургалтын төлбөрыг төрөөс чөлөөлж байна вэ?

 

-13 мянган иргэний сургалтын төлбөрийн зээлд нийт төсөвт өртөг нь 16 тэрбум төгрөг байгаа. Тухайн үеийн сургалтын төлбөрөөс хамаараад 500 мянгаас нэг сая төгрөгийн сургалтын төлбөрийн зээлтэй. Боловсролын зээлийг голч оноогоор дүгнэдэг. Улс эх орондоо ажиллаад 5 жил болсон бол сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлдөг байсан. 2008 оноос хойш энэ чөлөөлөлт яваагүй. УИХ-аар хэлэлцүүлж байж чөлөөлнө. Хэрвээ энэ зээлийг чөлөөлвөл дипломаа авах юм. 

 

-Зээл чөлөөлөхөд ямар шаардлага тавьж байна вэ?

 

-Гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүсийг чөлөөлнө. Хэрвээ гэрээний үүргээ биелүүлээгүй, гадаад явсан бол чөлөөлөхгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
сураад л байдаг.суралцаад л байдаг.100 гаруй үгтэй асуудал дэвшүүлсэн.хөндсөн тодорхой санал санаачлагагүй үхэр шиг хүмүүс ажил дээр ирээд маанаг гайхал болдог.эсвэл мэрэгшээгүй мөртлөө мэргэжлиын ажил хийнэ гээд солиордог залуус бий Ийм хүмүүсийгүйлдвэрийн эзэд хэзээч тоож ажил өгөхгүй шуу харин крандуулж дээшээ яам .агёнтлагуудад ажиллах сонирхолтоы нөхөд ч бий Ийм байдал үргэлжилбэл Монгол улс хөгжихгүйн лавтай
2019-08-18
үнэн шуу чадваргүй чалчигчид их олон болжээ тийм байх ёстой .гэж чалчих дуртай онол пракктик дээр төө илүү зөрдөг тал бий
ужужуж:
Яагаад вэ? Ядаж тодорхой хувийг нь ядаж чөлөө л дөө. Дандаа дарга нарын хүүхдүүд явсан. Тэд ирээд монголд яг юу бүтээв. Хууль эдийн засгийн орчин монголд хамгийн муу байна. Ихэнх нь энэ чиглэлээр явсан байгаа даа.
2019-08-15
2018 оны 11-р сарын 19-нд Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын 27 гишүүн “МУ-ын ЕС-ыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ. Улмаар 2018 оны 11 сарын 30-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар ЕС У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ. Б.Чойжилсүрэн уг ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг төдийгүй У.Хүрэлсүхийн эсрэг сөрөг сурталчилгааны ажлыг санхүү болон удирдлагаар хангагч, мөнхүү улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтрах үүргийг хариуцсан холбогч байсан тухай мэдээлсэн. Тэгвэл тэд У.Хүрэлсүхийг огцруулаад дараа нь ЕС болох хүнийг ч тодруулсан байжээ. Нэр бүхий 27 гишүүн дотроо хэлэлцэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын нэгийг Ерөнхий Сайд болгохоор төлөвлөсөн байв.
2019-08-14