БНХАУ: Хятадын хоёр иргэнд халдсан нь терроризмтой ижил үйлдэл
5 өдөр

Мягмар гаригт Хонгконгийн нисэх буудал дээр цугласан жагсагчид Хятадын хоёр иргэнийг “Хятадын тагнуул” хэмээн саатуулан, зодож, доромжилсон хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн. 


Жагсагчдын саатуулсан хоёр иргэний нэг нь зорчигч нөгөө нь Хятадын сонины сэтгүүлч байсан аж. Харин ийнхүү тэднийг “Хятадын тагнуул” гэж саатуулан, зодож, доромжилсон нь “терроризмтой ижил үйлдэл” гэж үзэж  байгаа талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонгконг, Макаогийн хэрэг эрхэлсэн газрын албан ёсны төлөөлөгч Сюй Луин мэдэгджээ. 


“Хэт даврагч жагсагчид хууль журам, ёсзүй, хүмүүнлэг байдлын бүхий л хил хязгаарыг давлаа” хэмээн тэрбээр мэдэгдснийг South China Morning Post дамжууллаа. 


Түүнчлэн тэрбээр эдгээр үйлдлүүд нь “алан хядагчдын үйлддэг хүчирхийлэлтэй ижил” хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Хятад Хонгконгийн орчимд цэргийн техник төвлөрүүлжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин