У.Отгонбаяр: Германд онц сурдаг оюутнуудыг дэмждэг байгууллага олон бий
5 өдөр

Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо “МАS Berlin"-ий зүгээс Германд суралцах сонирхолтой оюутан залуучуудад зориулан "Германд хэрхэн суралцах вэ" ээлжит мэдээлэл зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2019.08.14/ зохион байгууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Герман улсад 429 их, дээд сургууль байдаг аж. Эдгээр улсын их дээд сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг бол харин хувийн их, дээд сургуулиуд нь төлбөртэй байдаг гэнэ.

 

“МАS Berlin" холбооны тэргүүн Б.Маргад-Эрдэнэ “Манай холбоо байгуулагдаад гурван жил болж байна. Анх байгуулагдахдаа 20 гишүүнтэй байсан бол одоо 60 гишүүнтэй болж өргөжсөн. Манай холбооны зүгээс шинээр ирж буй оюутнууддаа тусалж дэмжих, германд төрж өссөн монгол залуустай хамтран ажиллах  туршлага солилцох, нийгэм, улс төр, соёл урлаг, спортын арга хэмжээнд оюутнуудыг идэвхитэй оролцуулах зорилготой байгуулагдсан” гэв.

 

Харин “Монгол  Германы гүүр” ТББ-ын тэргүүн У.Отгонбаяр “Германд суралцах гэж байгаа оюутнууд заавал герман хэлтэй байх шаардлагагүй. Учир нь сонгон судлах хичээлээ ангил хэлээр заалгах боломжтой. Мөн суралцахын хажуугаар ажиллах боломжтой виз гаргуулах боломжтой. Энэ нь жилд 90 хоног ажиллах боломжтойгоор гардаг виз юм. Германд оюутнуудад хамгийн тохиромжтой ажил бол зөөгчийн ажил.

 

Гэрэл зургийг MPA.mn

Германд очихоосоо өмнө оюутнууд юуг анхаарах ёстой вэ гэхээр банканд данс нээлгэдэг байх ёстой. Энэ нь санхүүгийн баталгаа өгч байгаа юм. Германы аль нэг банканд данс нээлгээд тэрийгээ Элчингээр баталгаажуулна. Дансаа үүсгээд 10000 евро  байршуулна. Энэ бол эхний жил очоод сурахад ямар ч санхүүгийн асуудал тулгарахгүй амьжиргааны зардалд хүрэлцэхгүйц мөнгө гэсэн агуулгатай. Түүнээс ямар нэгэн хураамж биш.

 

Германд хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ гэж залуучууд их асуудаг. Тэтгэлгийг доктор, магистр хамгаалах хүмүүс авч болно. Бакалаврын зэрэгт тэтгэлэг өгдөггүй. Гэсэн ч Германд очоод хичээлээ сайн хийгээд шалгалтаа цаг тухайн үед нь өгөөд явах юм бол сайн оюутныг дэмждэг хувийн байгууллага олон байдаг” гэлээ.

 

П.Отгондалай

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yamar heregtei um be dee yuch medehgui hyyhdyyd odoo baruunii ornuudad ayultai bolson gadniihniig il tod gaduurhah, fashist baiguullaguudaa diilehee baisan ireeduid ayultai shyy, zasag darga naraa daramtalj baina sayhan geriih ni gadaa buudaad l alsan ,,,mongoldoo surch mundag bolson hoinoo gadaad yavah ajil baival yavdag um baigaa biz hezyy bolson shyy dee
2019-08-15
Ed nar yugaa surdag yum
2019-08-15