Төрийн наадмын түрүүг “унагадаг” буруу жишиг тогтоох вий
2019-08-15

Бөх бол жудаг. Жудаг бол хүн чанар. Бид ингэж л үндэсний бөхөө үздэг. Бөхчүүдээ хүндэлдэг, дээдэлдэг. Тиймээс монгол эрчүүдийн загвар нь бөх байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд монгол бөхтэй холбоотой “…Арай ч дээ” гэмээр үйл явдал арай л олдоод байх боллоо.

Хэд хоногийн өмнөөс эхлээд нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “нүдэж” буй Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх мэдээллийн эргэн тойрон дахь үйл явдлууд жудаг ханхалсан монгол бөх үгүй болсон гэдгийг батлаад өглөө. Монгол бөхийн нэгэн цагийн түүхийг хамтдаа бичилцэж, зүлэг ногоон дэвжээнээ эр бяр, ид хаваа үзэлцэж яваа олон бөхийг “…Оюунболд допинг хэрэглэсэн шүү” гэж нийтийн сүлжээгээр ярьж байгааг харлаа.

Юу ч гэмээр юм бэ дээ. Зарчмын хувьд бол тамирчин хүн допинг буюу сэргээш хэрэглэх маш буруу. Нэг үгээр, гэмт үйлдэл юм.

Гэхдээ Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэдгийг хэн ч албан ёсоор хэлээгүй. Харин Л.Чинбат гэдэг тэргүүнтэй авч Х.Баянмөнх аваргын гэгддэг Бөхийн холбоо, Ц.Нямдорж сайдын ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн нар яаран сандран мэдэгдэл хийж, шаардлага гаргаад байгаа нь хачин харагдаад байгаа юм.

Ажиглах нээ, нэгэн үеийн бөхчүүд бие биеийнхээ мууг үзэж, түүнийгээ нуух ч үгүй ярьж суудаг болсон нь монгол бөхөд тулгараад байгаа хамгийн том эмгэнэл ажээ. Ийм хүмүүсээс бид жудаг нэхээд ч, эрээд ч яах билээ дээ.

Х.Баянмөнх аваргыг дэмждэг талын бөхчүүд бөөн бөөнөөрөө нийтийн сүлжээгээр “…Оюунболд допинг хэрэглэсэн” гээд гарч ирж байхыг харав. Хүүхнүүд ч ингэж хэрэлдэхээ, жудаггүйгээрээ зартай нөхдүүд ч ингэхээ больсон цаг сан, уг нь.

Ер нь бол улсын наадмын шөвгийн 16 бөхийн допингийн сорьцын хариуг албан ёсоор зарлах цаг, үйл ажиллагааны дараалал нь болоогүй. Хуультай, номтой эд аж. Допинг хэрэглэсэн бол хуулийнхаа дагуу шийтгэгдэх нь тодорхой.

Гэтэл хэрэлдээд байгаа хоёр Дархан аваргын нэгийнх нь тал ямар их тачаадаж, энэ мэдээллийг “сэвж” байгааг нийтээрээ харж байна.

Дээр хэлсэнчлэн Х.Баянмөнхийн холбоо гэгддэг, “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүнээр нь ажилладаг “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-аас уржигдар Баяр наадам зохион байгуулах комисст шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа Э.Оюунболдод хариуцлага тооцож, түүнд унасан бөх бүрт давааны цол, чимгийг олгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хас гэсэн байна.

Бас гурав хоногийн өмнө Баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн комиссын дарга, ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэвлэлийн бага хурал зарлаж, шөвгийн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн гэх шинжилгээний хариу ирсэн гэж мэдэгдэв.

Гэтэл Допингийн шинжилгээний багийн ахлагч П.Бат-Очир, тус багийн хяналтын ажилтан Ц.Төмөрхуяг нарын Баяр наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшинд гаргасан гомдолд бичсэн зүйлээс өөр “юм” ойлгогдож байна.

Тэдний гомдолд “…2019 оны долдугаар сарын 16-нд Улсын баяр наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний дээжийг авч БНСУ-д явуулсан. Допингийн шинжилгээний багийн ахлагч П.Бат-Очир, Ц.Төмөрхуяг, Насанбат, Энхсанаа нарын бүрэлдэхүүнтэйгээр дээжээ явуулахын өмнө шалгаж, лац ломбо, бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг баталгаажуулан шалгасан болно. Шинжилгээний хариуг тухайн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж, кодыг тулгаж, баталгаажуулан баримтжуулж, холбоглох салбар хороонд хүргүүлэхээр тохиролцсон. Гэвч шинжилгээний хариу ирснийг манай багт мэдэгдэлгүйгээр салбар хорооны нарийн бичгийн дарга болон бусад хүмүүс шинжилгээний хариуны талаар олон нийтэд мэдээлэл тараасан нь дүрэм зөрчсөн үйлдэл боллоо.

Мөн допингийн шинжилгээ хариуцсан багийн бүрэлдэхүүний тушаал шийдвэргүйгээр Цэнд-Аюуш гэдэг хүн ажилласан зөрчил илэрсэн. Б сорьцын шинжилгээний хариу ирээгүй байхад А сорьцын шинжилгээний хариуны талаар будилаантуулах санаатай байж болзошгүй хэмээн үзэж дээрх үйлдлүүдийг буруутгаж гомдол гаргаж байна” гэжээ.

Дүрмээрээ бол Б сорьцын шинжилгээний хариу ирсний дараа энэ баг болон Допингийн төв хуралдаж, албан ёсоор Баяр наадам зохион байгуулах комисст хүргэдэг.

Энэ бүхний эцэст хэн бэ гэдэг нь ил болдог байна. Харин Э.Оюунболд аварга допинг хэрэглээгүй байвал яах вэ. Ингэж хийсэн дайралт, цохилтоо яаж цайруулах вэ.

Одоогийн байдлаар Э.Оюунболд түрүүлж Аварга цол хүртсэн нь гай болоод байх шиг байна. Энэ хов живийн дүнд энэ наадмын түрүү бөхийг бараг унагачихлаа.

Ер нь тэгээд Төрийн наадмын түрүү бөхийг ингээд унагачихдаг буруу жишиг тогтчих вий. Тэгээд үзүүрлэсэн бөх нь түрүүлээд л…

Ерөөс допингийн асуудал монголчуудад мэдрэгдээд эхэлсэн эд шүү дээ. Жилийн өмнө дөө, Дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч Азийн наадмаас хүртсэн алтан медалиа хураалгасан. Харин тэрээр “…Би допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь бөөн шуугиан тарьж байлаа. Өөрөө эсвэл, бусдын буруугаас болсны алин боловч П.Орхон тамирчны хувьд хохироод л хоцорсон.

Тэгэхээр монгол бөхөд хэн сайн хор найруулдаг нь түүнийгээ найруулаад л өөрсөддөө “таалагддаггүй” наадмын түрүү бөхийг унагачихдаг допинг хэмээх шинэ  “мэх” төрж байхыг үгүйсгэхээргүй л харагдаж байна даа.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн явдал зөвхөн Э.Оюунболдод хамаатай биш юм байна шүү гэдгийг харуулж байгаа юм. Магадгүй, дараа жилийн нааадмын түрүү бөх наадам тарснаас хэд хоногийн дараа солигдож ч мэднэ. Түүний дараа жил нь ч ялгаагүй.

Ер нь өнөөдөр монгол бөхийн байж байгаа царай ийм болсон  нь Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нартай шууд холбоотой. Тэд л Бөхийн өргөө, Бөхийн холбоо хоёрыг булаалдаж, явсаар монгол бөхийг хоёр хувааж орхисон шүү. Өнөө цагийн монгол бөхийн зүүн, барууны манлай болсон хоёр Дархан аваргыг хэрэлдэж суухыг бид мөн ч олон удаа харсан даа.

Тиймээс ингэж шүүмжиллээ гэж гомдоод байх хэрэггүй юм. Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ хоёр бол яалт ч үгүй монгол бөхийн их аваргууд. Тэдний гаргасан амжилтыг давах бөх дахиад төрөх эсэх нь ч эргэлзээтэй. Тийм ч учраас монгол бөх, Монголын ард түмэн Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарт хайр хүндлэл, гавьяа шагнал гээд өгч болох бүхнээ өгсөн. Тэд авч чадах бүгдээ л авсан.

Харин тэд монгол бөхийг ямар байхад нь орж ирсэн, гарахдаа тэр хэвээр нь үлдээх ёстой. Бөхийг улам цэвэр болгож чаддаагүй юм гэхэд угаадас нэмэх хэрэггүй гэсэн үг. Угтаа ингэх нь тэдний үүрэг юм.

Тиймээс одоо Бөхийн өргөөнд байгаа нэг, “Гацуурт”-д оффислож байгаа хоёр дахь Бөхийн холбооны аль нэгээ хүлээн зөвшөөрч ажлыг нь тайван хийлгээд явах ухаан энэ хоёр Дархан аваргаас гарах цаг нь болсон байна.

Бас цагийг эзэлсэн Их аваргуудын хувьд монгол бөхийг цэвэршүүлэх, бөхчүүдэд хэрэлдэж бус эвлэлдэж байж жудаг ёсыг харуулах хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Аагий:
Монгол бөхийн жудаг хаана бна албан ёсоор задлах ёстой баримтыг урьдчилан задлан зарлахаар хэн итгэхийн бэ? Хадбаатар аваргын түүх давтагдаж бна даа
2019-08-21
bold:
harin tiime oyunbold oro l buruutai
2019-08-19
Irgen:
Doping hereglesen bol zarladag l baisan daa, odoo yagaad zarlaj bolohgui bgaam bee, uneheer zarlaj boldogguim bol doping horiglohgui ter zaalni barildaand shinjilgee avahgui, 2 jiliin naadmaar buhchuudig barilduulj boloh l baisan shuu dee, odoo demiureegui bol ingej bichihee bolotsgoo, nuguu dopingoor baliashiglaad baisan sanjaa, magaljav, tsogtbaatar nar yagaad tag bolchiv, yalgaa gej baihgui irged hardah ni ch zuv, zarlahiig shasrdah ni ch zuv, shudarga baitsgaaya, shudarga yum bicheerei.
2019-08-17
Тийм шд
2019-08-16
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ХҮМҮҮСТЭЙГЭЭ Л ХАРИУЦЛАГА ЯРЬ, БҮҮ ӨӨР ХҮМҮҮСЭЭР ОРОЛДОЖ, БҮРХЭГДҮҮЛ, СЭТГҮҮЛЧ ҮНЭН МӨНИЙГ ИЛЧЛЭХ ҮҮРЭГТЭЙГ БҮҮ МАРТ.
2019-08-15
Тийм шд
ZOCHIN:
BGA BALAIRTCGAA.HUN UURUUSUU L BOLNO.UURUU L UNENIIG HELEH ESTOI.UNEHEERIIN HORLOJ UU UGUI YU GEDGIIG .HEN NEGNIIG BURUUTGAH N TENEG UILDEL.SOLONGOST SHINJLUULDEG N MASH ZUV.
2019-08-15
Зочин:
Монголчуудын ухамсар ингэж доройтох гэж үү? ингжж хамгаалах гэж!
2019-08-15
Zлдийм, унадийм, допингддогийм, яаадийм хэн нэг нь наадамд түрүүлдийм, за юу! Монгол хэлийг будаа болгодгийм. Дараа нь Монгол улс сөнөдийм. Яасан ч яаадийм. тийм пяздаа. найзууд аа?!!!
2019-08-15
Ан-ын гишүүн:
Баянмөнхөд допинг хэрэглээгүй түрүү байгаа юм уу? Хар тамхины хэрэг юу болсон бэ? Нэг нутгийн Батмөнх мулгуу ганц утасдаад л суллаа биздээ. Анхны допинг хэрэглэсэн Сүхбатын аврагыг хураах уу? Асуудлыг яривал нэг мөсөн ярих болно.
2019-08-15
Ха ха хэхэ:
Munkhbat, Burentugs, Batsuuri turuuldeg jiluuded Nyamdorj mongol bukhiin terguun Bat-erdenii bag doping deer baisan. Jinhene ustei humuus uy gej ed nariig zugeer unguruuh be dee shuud zarlan sh dee. Burentugstei barildaj baih daa Ragchaa ulaim tsaim shiltei yum uusan sh dee. Teriig arhangain hartsaga munguntsooj hantsui dotroosoo gargaj ugsun sh dee. selengiin Erhembayar bas bn. Khadbaatariin huvid 2 uduu orohdoo hoyuland ni huuhen huchindeed orson sh dee. Hadbaatariig urguj abaachaad huuhen deer tabichihsan bish. Tserentogtoh avarga bol mashinaa zamaas gargahgui turj yabaad dairuulsan sh dee. Mashinaa zamaas gargaj orhichood zamiin mashind suuval avargiig zahiin mashin abaad yabna nalaih khot 2-n hoorond zunduu l mashina yabna. Ter orhon bol uuruu heregleed ulaim tsaim barigdsan hun. daraa ni namaig horloson geed baisan. Oyunbold bol uuruu l buruutai tuuniig hen ch horlgoogui.
2019-08-15
zochin:

Boli boli:
Enend chin Uvs muvs yamar hamaa bnaa. Doping hereglesen bol shinjilgeegeer garaad l irneshdee. Teged l haruitslgaar tootsood l yavna biz dee.
2019-08-15
Увс хүн:
Допинг хэрэглэсэн бол ямар ч асудалгүй буруутай. Одоо цайруулж матрын нулимс урсгаад байж болохгүй. Өөрөө допинг хэрглэж хүч тамиртай болчоод мөрөөрөө бэлтгэл хийсэн хичнээн залуучуудын ирээдүйг хулгайлав.Бат-Орших Пүрэвсайхан нар барилдах гээд очиход Санжаадамба яаж хэл ам,хэрүүл уруул хийж байлаа.Тэгэхэд энийг бичигч нөхөр бөхчүүд хэл ам хийх муухай гээд ярьж байхгүй яасан юм. Өөрийн бөх хэрүүл хийхээр шударга сайн болно,бусад нь шаардлага тавихлаар хэрүүл хийсэн болчихно. Яг үнэндээ өөрсдөө ийм нөхөд шд
2019-08-15
Irgen:
Teneguud bur dopingoo ingej hamgaalah uymuu?
2019-08-15
Kk:
Увсчууд л хорлож байгаа дийлэхгүй болоод бага дээр нь дарж байгаа юм.
2019-08-15
Boli boli:
Enend chin Uvs muvs yamar hamaa bnaa. Doping hereglesen bol shinjilgeegeer garaad l irneshdee. Teged l haruitslgaar tootsood l yavna biz dee.
бөх сонорхогч:
2018 оны наадмаар Санжаадамбыг мөнгөөр тэр дор нь унагаасан, өнөө жил Оюунболдыг допингоор наадмын дараа нь унагаах нь л дээ, энэ увсын увайгүй нөхдүүд!
2019-08-15
cayznh:
Munkhbat, Burentugs, Batsuuri turuuldeg jiluuded Nyamdorj mongol bukhiin terguun Bat-erdenii bag doping deer baisan. Jinhene ustei humuus uy gej ed nariig zugeer unguruuh be dee shuud zarlan sh dee. Burentugstei barildaj baih daa Ragchaa ulaim tsaim shiltei yum uusan sh dee. Teriig arhangain hartsaga munguntsooj hantsui dotroosoo gargaj ugsun sh dee. selengiin Erhembayar bas bn. Khadbaatariin huvid 2 uduu orohdoo hoyuland ni huuhen huchindeed orson sh dee. Hadbaatariig urguj abaachaad huuhen deer tabichihsan bish. Tserentogtoh avarga bol mashinaa zamaas gargahgui turj yabaad dairuulsan sh dee. Mashinaa zamaas gargaj orhichood zamiin mashind suuval avargiig zahiin mashin abaad yabna nalaih khot 2-n hoorond zunduu l mashina yabna. Ter orhon bol uuruu heregleed ulaim tsaim barigdsan hun. daraa ni namaig horloson geed baisan. Oyunbold bol uuruu l buruutai tuuniig hen ch horlgoogui.
2019-08-15
БАЯНАА АВРАГЫГ ӨМӨӨРМӨӨР САНАГДЧИХЛАА:
ЗАА ЗА. ОЮУНБОЛДЫГ ИЙМЭРХҮҮ АРГААР АВЧ ҮЛДДИЙМ ГЭЖ САНАЯ . ЦААШДАА ЯАХ УУ. ОЮУНБОЛДТОЙ БАРИЛДАХ БӨХ ОЛДОХ УУ. БӨХЧҮҮД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮҮ. НИЙТ АРД ОЛОН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮҮ. МОНГОЛ БӨХ ЯГ ИЙМ ЗАМААР ЦАААШАА ХАА ХҮРЭХ ВЭ ГЭХЧИЛЭН ОЛОН АСУУДАЛ ГАРНА. БАЯНАА АВРАГЫГ ЭНЭ УДААД ӨМӨӨРМӨӨР САНАГДЧИХЛАА. 70-80 ХҮРЧ ЯВАА ӨВГӨН АВРАГА ХҮН. БҮХ НАСААРАА БӨХӨД ЗҮТГЭСЭН Л ХҮН. МАГАД ХАЛХУУДААС ИЛҮҮ ИХ ДАРАМТАНД ТЭСЭЖ ДАВЖ ГАРААД 10 ТҮРҮҮ ӨЧ ТӨЧНӨӨЧ ҮЗҮҮР АВСАН БӨХ ХҮН. ЯАГААД САНАА БОДЛОО ХЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ...
2019-08-15
ИРГЭН:
НО-ТОЙ ЗҮЙЛ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ? ДОПИНГИЙН БАГИЙН ГИШҮҮДДЭЭ МЭДЭГДЭЛГҮЙ, ТЭР БАЯСГАЛАН ГЭГЧ НЯМДОРЖИЙН ГАРЫН ХҮНД "ХАРИУ ГЭХ НАЙРУУЛСАН ХОРОО ӨГӨӨД, ТЭР НЬ ЖУРМАА ЗӨРЧИЖ ТАНИЛЦУУЛААД, БАС ЮУН ЦЭНД-АЮУШ ГЭГЧ ХОР ХУТГАГЧ ЯРИГДААД ЭХЛЭВЭЭ. ТЭГЭЭД ЖУДАГГҮЙ, НОЁН НУРУУ МУУТАЙ СОДНОМДОРЖ, БҮРЭНТӨГС НАРААР ЭХЛҮҮЛЭЭД МЭДЭГДЭЛ ХИЙЛГЭЭД ЭХЭЛСЭН ЮМАА. АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА. БӨХЧҮҮДИЙГ ТАЛЦУУЛААД. БӨХЧҮҮДИЙН ЭЛДЭВ ШАГНАЛЫГ ХЯЗГААРЛАЖ, ТӨРИЙН АЛИВАА БАЙГУУЛЖ СУЛ ЦАЛИНЖУУЛЖ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙДАГ АСУУДЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. БАЯНМӨНХ АВАРГАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ.
2019-08-15
Яг яг
2019-08-15
15:
Худлаа үнссэн гэдгийг нь мэдэлгүй яахав!
2019-08-15
Бөх сонирхогч:
Үзсээн! Уйлсан! Баянмөнх аврага насаан туршдаа өөрийнхөө өмнө нэг удаа ч болов гишгэсэн бүхнийг оролдож бүүр хорлож энэ насаа барж яваа хүн гэдгийг ард түмэн их мэддэг юм. ӨВ н Ганбаатар, Хадбаатар гээд л Мөнхбат Цэрэнтогтох гээд урсаад өгнө! Энэ муухай нүгэл хилэнцээ хойд үедээ шилжүүлэх ажилд нэр хүндтэй хүний нэрийг ашиглан мэдэгдэл гэх юм хийж байгаа юм. Харин Батэрдэнэ аврага ийм муухай юмтай нь жаахан тэмцээд нэрээ хорлуулж яваа хүн гэдгийг ард түмэн мэдэж байгаа.
2019-08-15
Цэрэнтогтох аваргын оролцсон Монгол төрийн 100 эрхэм нэвтрүүлгийг үзээрэй. Эд Ийм л улсууд ...
2019-08-15
Яг яг
Допингийн шинжилгээг дахин авч шинжлүүлэх шаардлагатмй өндөр хяналт дор тусад шинжлүүлэхгүй бол Увсынхны гар урт шүү.
2019-08-15
Хар аварга энэ бүх бантангхутгаж байгаа нь тодорхой , бөхийн холбоо байж бөхөө шийтгэ гээд шаардаад байгаа нь өөрөө эд нар хэн бэ гэдгийг нотолж байна, Увсын холбоог зайлуулахгүй бол гадны хорлон сүйтгэгчээс дор Монголчуудыг хагаралдуулж байна.
2019-08-15
Ха ха хэхэ:
Munkhbat, Burentugs, Batsuuri turuuldeg jiluuded Nyamdorj mongol bukhiin terguun Bat-erdenii bag doping deer baisan. Jinhene ustei humuus uy gej ed nariig zugeer unguruuh be dee shuud zarlan sh dee. Burentugstei barildaj baih daa Ragchaa ulaim tsaim shiltei yum uusan sh dee. Teriig arhangain hartsaga munguntsooj hantsui dotroosoo gargaj ugsun sh dee. selengiin Erhembayar bas bn. Khadbaatariin huvid 2 uduu orohdoo hoyuland ni huuhen huchindeed orson sh dee. Hadbaatariig urguj abaachaad huuhen deer tabichihsan bish. Tserentogtoh avarga bol mashinaa zamaas gargahgui turj yabaad dairuulsan sh dee. Mashinaa zamaas gargaj orhichood zamiin mashind suuval avargiig zahiin mashin abaad yabna nalaih khot 2-n hoorond zunduu l mashina yabna. Ter orhon bol uuruu heregleed ulaim tsaim barigdsan hun. daraa ni namaig horloson geed baisan. Oyunbold bol uuruu l buruutai tuuniig hen ch horlgoogui.
hogiin Uvsuud:
Uvsiinhanaas yum2 garna shuu. Batsuuriig turuuldeg jil dopingtoi gej zarlasan bohiin too 1-eer hasagdsan, Batsuuriin hamar amnaas tsus hoojood baisan n doping heregleed ter gej baisan. Uvsiinhan niilj mongo ogch baij neriig hasuulsan asuudal bosoj baisan. daanch hel amgui tahimaa ogood unsej jujigleed baisan yum, sanaa muutai yumnuud shuu.
2019-08-15
15:
Худлаа үнссэн гэдгийг нь мэдэлгүй яахав!
Увс нуурынхан хорложээ.:
!!!
2019-08-15
зочин:
Нэр хүнд гэж юм байдаг.Тэр олны хайрласан нэр хүндийг л зөв авч явах нь чухал байх л даа.Нэр хүндээ уландаа гишгэж яваа нэгэн бол Баянмөнх аварга. Шунал нь дэндсэн дэндэж бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэж оролдох болсон нь туйлын харамсалтай.Ийм мундаг хүн өөрийнх нь нутгаас төрсөн Цэдэнбал бал даргаа хүртэл муулаад тэгээд АН-аас 1996 онд Увсад очин их хуралд нэр дэвшээд яалаа.Дараа нь ЗИг дагаж очоод бас яаж хөгллөө.Намаас урвасан хүнийг,бас эхнэрээ сольсон хүнийг монголчууд ч нэг их шүтдэггүй дээ
2019-08-15
Yaltgui ogtsom ogtsom hodolgoon hiigeed guigeed l baisan
2019-08-15
Зочин!!!:
Aliwaa yum Unen monooroo saihaan ! Herew Oyunbold Doping hereglesen bol halh mongol b na uu oird b na uu ylgaagui arga hemjee awhuulah ni zuin hereg ! Yarwal daarnaa ! B soriloor alin hen boloh ni garaad ireh tul hulee !!!
2019-08-15