ОХУ Хятад руу мод экспортлохоо зогсооно гэж анхааруулав 
2019-08-15

Оросын нутаг дэвсгэр дээр хууль бусаар мод огтлох асуудлыг шийдэхэд Бээжин тохиролцоо хийхгүй бол Хятад руу мод экспортлохоо бүр мөсөн зогсоож магадгүй гэж Оросын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин мэдэгдлээ. 

Хятадын талтай хамтран дээрх асуудлаар хэлэлцэж байгаа гэдгийг тэрбээр онцлоод  хууль бусаар мод бэлтгэж байгаа асуудалд хууль сахиулах байгууллагынхан онцгой анхаарахыг хүссэн байна. 


“Энэ асуудлыг шийдэхэд оролцохгүй бол бид мод экспортлохоо хориглохоос өөр хувилбар үлдэхгүй гэдгийг Хятад сайтар ойлгох ёстой. Хятадын талаас тодорхой алхам хийвэл бид энэ асуудлыг шийдэх боломжтой болно“ хэмээн Кобылкин Ведомости сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 


Түүнчлэн Оросын нутаг дэвсгэр дээр хилийн дагуу үржүүлгэ, үр тариалалтын цогцолборуудыг байгуулж, ойн суулгацуудыг тариалахыг Хятад улсад санал болгосон гэдгийг онцолсон байна. 


Мөн Оросын ойн түймрийн хамрах талбай болон хэмжээг бууруулахад Байгаль орчны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар ярьжээ. 


“Засгийн газрын тэргүүнтэй хэлэлцэх томоохон хөтөлбөр бэлтгэж байна. Бид цаг уурын станцуудын тоог ихээхэн хэмжээгээр нэмэх ёстой гэж үзэж байгаа юм. Цаг уурын таамаглал, урьдчилан сэргийлэх мэдээг олноор гаргаж, шинжлэх ухааныг татан оролцуулж, нисэх хүчин болон алсын ажиглалт буюу дронуудыг ашиглах хэрэгтэй” хэмээн Кобылкин өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
оркуудаа еерсдийгее л хичээ
2019-08-27
зөв
2019-08-22
NNN:
yostoi unen shuu
2019-08-20
zov zov odoo duuteigee niilj uls ornoo xogjuul hujaa egcheese sal
2019-08-17
teguul oros modoo manaid ogoh boluu
2019-08-16
Zochin:
Oros xorivol mod uned orno. Mongolchuudiin ex oronch setgel xaa xurtel tesex bol. 76 Genet xuuli batalval yaana
2019-08-16
NNN:
yostoi unen shuu
яавал гэж пязда минь:
оросуууд ийм сул дорой хууль нь хүчгүй болчих ч гэж дээ өөрсдийнхөө газар нутагт үүссэн асуудлаа өөрсдийнхөө хуулиар зохицуулж чадахгүй болжээ сонин юмааа
2019-08-16
Zzz:
Zuv shuud we hytadru mod gargahgui bh ni zuv
2019-08-16
ИРГЭН:
ЗӨВ ЭНЭ ИХ МОДНЫ СҮЙТГЭЛ МАНАЙД НӨЛӨӨЛЖ ЭХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ.ЭНЭ БОЛ СИБИР .
2019-08-15