Бүсчлэлийг хойшлуулж, агаарын дүүжин замыг нэвтрүүлэхээр болсон
2019-08-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас нийслэл хотод А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэвч  иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Энэ талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас /2019.08.15/ мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Нийслэлийн Засаг дарга 2019 оныг "Иргэдээ сонсох жил" болгон зарласан. Энэхүү уриалгын хүрээнд аливаа бодлого, шийдвэр гаргахдаа иргэдээ сонсож, санал авах ажлыг эхлүүлээд байгаа. Замын хөдөлгөөнийг А, В, С бүсчлэлд хуваах зохицуулалтын талаар иргэдээс эхлээд твиттер хуудсаар санал асуулга авсан. Энэ асуулгад хамрагдсан иргэдийн 60 хувь нь дэмжсэн. Дараа нь томоохон вэбсайт, олон нийтийн цахим хуудас болох фэйсбүүкээр санал авахад 60 хувь нь дэмжсэн ч, 40 хувь нь дэмжээгүй. Иймд наймдугаар сарын 15-наас хэрэгжих байсан бүсчлэлийг түр хугацаагаар хойшуулж байгааг мэдэгдэж байна" гэлээ .

 

Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нэг жолооч жилд 45 хоног зам дээр түгжирдэг гэх судалгаа гарчээ. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор бүсчлэлийн ажлыг эхлүүлэхийг зорьсон ч иргэд дэмжээгүй тул цаашид түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

 

Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1200 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж "Cabel Car" буюу агаарын дүүжин замыг нэвтрүүлэх, "Sky real" зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Агаарын дүүжин замыг нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан аж. 

 

Ийнхүү эвдэрдэггүй, дэлбэрдэггүй, бие биентэйгээ уралддаггүй жолоочтой нийтийн тээвэртэй болсны дараагаар бүсчлэлийн ажлыг эхлүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nastan:
Ard Tumnees asuuh ch yum bii ,udirdagchid ard olnii tuluu asuuhgui shiideh Zuil gej bii. Deer zuv Heljee.
2019-08-20
Зочин:
Нээлт хийгээд байсан Метрогоо барьж дуусгаачээ дахиад агаарын замын нээлт хийхгээд байна уу үгүй шүү
2019-08-17
Zochin:
Ene mungu ideh dontnuudiig yah ve
2019-08-17
Zochin:
Ehnii eeljind oyutnii hothon baridaa hotoos zaiduu
2019-08-17
Энэ олон муу хувийн дээд сургуулийг хотоос зайлуулах хэрэгтэй. Хөдөөнийхөн юун ч дээд сургуульд сурах дуртай юм хоосон хавтасаар яахав дээ … хайран ч цаг хугацаа !!
2019-08-17
Зочин:
Хэхэ, дээдсүүд дээгүүрээ түгжрээд борчууд нь доогуураа түгжрээд л байж дээ
2019-08-16
Иргэн:
Улсын төсөв чинь чамд зарцуулах байсан мөнгө шүү дээ
2019-08-16
эрүүл хүний санаанд багтахгүй балай юм хийж байхын оронд зүгээр л УБ хойноос урагшаа болон баруунаас зүүн тийш давхар зам тавиад л болоо.
2019-08-16
Зочин:
Нэг шийдвэр гаргаад дараан шууд буцдаг. Яах гэж хий хоосон олон төлөвлөгөө гаргаад бгаа хүмүүс вэ ? Буруу жолооны хүрдтэй машина оруулахгуй гж бсан аа буцаад л ажил хийж бгаа нэр зүүгээд бгаа юм уу ?
2019-08-16
зочин:
Энэ Отгонсүх гэж хархоринд саяхан болтол байсан гар хот мэдэх үү. Баянхошуу ороод ир гэвэл төөрөх байх шүү
2019-08-16
Chinii 2,3 dahi deed ue hodoonii l malchin baih daa hotiin elit irgen ta
2019-08-16
Zochin:
Chinii uvug deedes hureeniih baigaagui ni lavtai, uuruu durtaigaaraa ajil okdohgui, surguuli soyol gej avah yumgui, ded buteta hugjuugui, soyol nebtreeegui gazar ur huuhdee daguulaad yav!
2019-08-16
zochin:
арчаагүй сэтгэлгүй, одоо агаарын аль замаар хаанаас хаа хүрэхээ олон нийтийн санал асуулгаар шийднэ биз дэ, өөрсдөө юу ч хийж чадахгүй, өөрсдийн гэсэн толгойгүй амьгүй албатууд, зайлбал таарна
2019-08-15
Oyunii undraagiinhaniibiznes ehellee dee. Ulsiin tosvoor husah n dee
2019-08-15
Иргэн:
Улсын төсөв чинь чамд зарцуулах байсан мөнгө шүү дээ
хөөдний күн:
Хөдөөнийхнийг хөдөө рүү нь явуулбал нэг цөөрнө. өөр арга юу байгаа юм
2019-08-15
Энэ олон муу хувийн дээд сургуулийг хотоос зайлуулах хэрэгтэй. Хөдөөнийхөн юун ч дээд сургуульд сурах дуртай юм хоосон хавтасаар яахав дээ … хайран ч цаг хугацаа !!
Chinii 2,3 dahi deed ue hodoonii l malchin baih daa hotiin elit irgen ta
Zochin:
Chinii uvug deedes hureeniih baigaagui ni lavtai, uuruu durtaigaaraa ajil okdohgui, surguuli soyol gej avah yumgui, ded buteta hugjuugui, soyol nebtreeegui gazar ur huuhdee daguulaad yav!
Tegeed tugjireed bj bhda taarsan maluud.hoh ni
2019-08-15
Отгонсүхээ.....энэ олон сэтгэгдэлд чи нэг хариулчихаач
2019-08-15
Хариуцлагаас бултах шилдэг арга:
Санал асуулгаар асуудлыг шийднэ гэдэг бол удирдлага ямар ч мэдлэг боловсролгүй, эрхэлсэн ажилдаа эзэн болж чадахгүй, гаргах шийдвэртээ итгэл үнэмшилгүй, тэгээд хариуцлагаас мултрах сайхан арга. Бид ийм л арчаагүй хүмүүсийг удирдлагадаа залсан байгаа юм даа, үндэслэлтэй зоримог шийдвэр л хэрэгтэй. Юун ард түмнээс асуух, ард түмэн мэдэх үү, ёстой популист гэдэг чинь л энэ байх даа, Монголд ямар ч эзэн алга.
2019-08-15
Nastan:
Ard Tumnees asuuh ch yum bii ,udirdagchid ard olnii tuluu asuuhgui shiideh Zuil gej bii. Deer zuv Heljee.
yamar yum baidag yum be:
agaariin duujin zam gej yamar yum baidag yumbe? bas 1 mungu husah ulger uu?
2019-08-15
ХОТЫН ТЭЭВЭР:
ГАНЦ САЯ ХҮНТЭЙ ХОТОД АВТОБУСАА ЯВУУЛЖ ЧАДДАГГҮЙ ЮҮ. АВТОБУС НЬ БАЙНА, ТҮЛШ БАЙНА, МӨНГӨ БАЙНА, ЖОЛООЧ БАЙНА, ЗАМ БАЙНА, ГЭРЭЛТҮҮЛЭГ КАМЕР БАЙНА, ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕРҮҮД БАЙНА, ЗУУНЫ ШИЛДЭГ УЛСТӨРЧИД БАЙНА, АВТО ТЭЭВРИЙН ЯАМ , ГАЗАР , ХЭЛТЭС БАЙНА, ЗУУ ЗУУН МЭРГЭЖИЛТЭН БОДЛОГОО БОДООД СУУГААД БАЙНА. ЯАЦАН ЯДАРЦАН УЛС ОРОН ХОТ ГЭЖ ИЙМ БАЙДЫМ.
2019-08-15
Po:
Zvgeer l hotiin tosowiig howh soroh tosol tendervvd ehelcen yvad bn shd.
2019-08-15
ИРГЭН:
ЕРДӨӨ МАНАХЙНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАР ЧАНСАА.ДИПЛОМТОЙ Л БОЛЧТВОЛ СЭХЭЭТЭН БОЛЧИХДОГ ТЭНЭГ НИЙГМЭЭС САЛААГҮЙ ЦАГТ ХӨГЖИХГҮЙ.НИЙТИЙН ТЭЭВЭР ДОТРОО ШАРИЛЖИЙГ ХӨРСӨНД НЬ 5-10 СМ ҮЛДЭЭЖ ХАЙЧИЛЖ АВАХГҮЙ БОЛ ХӨРС ЭВДЭРЧИХНЭ ГЭСЭН УХУУЛГА НААСНААС ХАРАХАД ҮНЭХЭЭР ТЭНЭГҮҮД ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА.ХЭДЭН САЯ ҮНДСИЙГ ХӨРСӨНД НЬ ҮЛДЭЭХ ГЭЭД УХААД ХЭМЖЭЭД ХАЙЧЛААД БАЙВАЛ ХЭДЭН САЯ ХҮН ХЭДЭН МЯНГАН ӨДӨР ХИЙХ БАЙЛГҮЙ.ШАРИЛЖГҮЙ УБ.МАЛНУУД ТОЛГОЙ ДЭЭР СУУСАН БОЛОХООР ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЭ.НЭГ ИХ ЭРДЭМТЭН ДОКТОР ПРОФЕСОРУУД ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ?МАЛЫН ТАРИА БУУДАЙНЫ ЧИГЛЭЛЭЭР ЭЭЛЖЛЭЭД Л ЭРДЭМТЭН БОЛООД БАЙДАГ.ҮР ДҮН ЮУ Ч БАЙХГҮЙ.ДАНДАА МӨНГӨНИЙ ЭРДЭМТЭД.ИЧИХ ҮХЭЭСЭЙ.
2019-08-15
энэ нөхдүүдийн ухаан мэдрэл зүгээр байгаа даа,одоо байгаануудаа эвтэйхэн зохион байгуулаад шинэчлээд явчиж чадахгүй байж юууууун агаарын дүүжин мүүжин зам бэ хахаха, өөрсдөө ёстой агаарын юм яриад,түгжрэлийг яаая даа гэж байгаа түмэн олондоо гоё юм ярьвал л ажил хийсэн болчих гээд байгаамуу, эсхүл наадах цаадхыг эргэцүүлхээ байчихсан эргүү болчихсон хүмүүс юм уу
2019-08-15