Ерөнхийлөгчийн “хараат” МАН
2019-08-15

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн ч хойшлох магадлалтай боллоо. Учир нь энэ хуулийн төсөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс тусгах асуудалд эрх баригчид хүчний гишүүд санал нэгдэхгүй талцав бололтой. Даваа гаригаас эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил, гишүүдийн тоог 108 болгох заалт тусгасан.  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи парламентын гишүүдийн тоог нэмэх тухайд толгой дохиж байгаа ч 108 гэсэн тоон дээр түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ. Бүрэн эрхийн асуудалдаа хөндлөнгийн бус өөрсдийн байр суурийг тусгах зарчим баримталсан ч байж болох. Тиймээс ч УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох саналыг эрх баригчид дэмжээд гишүүдийн тооны нэмэхэд саналыг “унагасан” байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өмнөх парламентын үед хэлэлцэж байхад, өнөөдрийн хэлэлцүүлгийн явцад ч зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй улстөрчид одоогийн 76 гишүүний  тоог нэмэх шаардлагатай, хоёр танхимтай парламенттай байх хэрэгтэй гэсэн саналыг хэлдэг.

 

Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын гишүүдийн тоог 99 байхаар төсөлд саналаа тусгуулсан байсан.  Харин энэ удаад гишүүдийн тоо Ерөнхийлөгчийн санал болгосон 108 биш гэхэд одоогийн 76-гаас нэмэгдэх нь төлөвтэй байна.

 

Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд хэрхэн тусгах нь мөн л гишүүдийг талцуулж байна. “Сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хууль тусгаагүйгээс ээлжит  сонгууль бүрийн өмнө холбогдох хууүльд өөрчлөлт оруулж, тухайн үеийн эрх баригчид сонгуулийн тогтолцоог өөрсдийнхөөрөө өөрчилж байна. Тиймээс Үндсэн хуульд  сонгуулийн тогтолцоог зайлшгүй тусгаж өгөх нь зүйтэй” гээд л УИХ-ын гишүүд уг нь их эрүүл саруул ухаанаар, чухам үнэнд нийцэж яриад байгаа. Харин сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгахаар санал хураахад өөр өөрсдийн өнцгөөр талцаад, ойлголд хүрэхгүй байгаа даг.

 

Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэсэн зарчмыг барьж байгаа. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоотой байхыг зарим гишүүд илүүд үзэж байгаа. Энэ нь тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох систем. Харин зарим гишүүдийн хувьд “Монгол улс бүхэлдээ нэг мандаттай байх нь зүйлтэй. Ингэснээр жижиг 76 тойрог улсын төсвийг цацаад байхгүй. Хөгжлийн бодлогоо урт хугацаагаар төсөөлж, төсөвлөнө” гэсэн байр суурийг баримталж байгаа юм.

 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд “УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна” гэж тусгасан. МАН-ын бүлгийн гишүүдийн олонх мөн л энэ саналыг дэмжээгүй байна. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгсөн энэ асуудалд гишүүд өөр өөрсдийн байр суурь дээр бат зогсож байгаа бололтой.  Тэгээд ч  сонгуулийн жил хаяанд ирсэн энэ үед сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт хийх шаардлагагүй гэж үзэх хэсэг бүлэг ч байна.

 

Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих хугацааг нь 2025 он гэж тусгасан. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдсанаар энэ УИХ тарж, дараагийн парламентыг бүрдүүлэхээр заасан.

 

Тэр дундаа сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулвал эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэрэгжих хугацааг өөрсдийн зааснаар барихад хүрнэ. Ямартай ч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдлаа гэхэд парламентаа тараахгүйгээр бүрэн эрхээ хугацаанд нь дуусгавар болгох хамгаалалтыг хийж өгнө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, батлагдсан хугацаанаас мөрдөгдөнө гэж ард түмэн харж байгаа учраас, таван жилийн дараа хэрэгжүүлэх заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх биз ээ.

 

Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахгүй хассан тохиолдолд ч УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг эрх баригчид шийднэ. Учир нь ирэх сонгуулийн жилд эрх баригч хүчин өөрсдөдөө ашигтай хувилбараар сонгуулийг явуулах нь гарцаагүй. Тэд эдлэх ёстой эрхээсээ татгалзана гэж үгүй.

 

Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчтэй тохиролцоонд хүрэх нь өнөөдөр МАН-д хамгийн чухал асуудал болоод байгаа. Тиймээс л Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл  угийн талцал, задралтай байгаа эрх баригч хүчний бүлэгт “гал дээр шар тос” нэмээд байгаа юм.

 

Үнэмлэхүй олонхи эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчтэй тохироонд хүрэх улс төрийн хайчилбарт ороод байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн саналыг сөрөг хүчин АН нэгэнтээ дэмжихээ илэрхийлсэн. Тиймээс ч Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. 

 

Ийнхүү Ерөнхийлөгчийн “хараат” болсон үнэмлэхүй олонхи эрх баригч хүчний бүлгийн хуралдаан үргэлжилсээр байна.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Ard.:
Uih erunhiilugch hoyulaa es zvigviluibarchidhulgaich narbvgd turuus zailahni zub.
2019-08-16
dsa:
Unuugiinh shig iim gishuud heden 100 bgaad uls oron hugjihgui harin ch buren suireh blguidee!
2019-08-16
Иргэн:
Энэ намар Миеэ, Сү-гийн фракцууд АН-тай хамтран ЗГ-ыг огцруулна гэж гадуур яриад байх юм.. Энэ үнэн үү
2019-08-16
Иргэн:
Ерөнхийлөгчид бөлдөгдүүлсэн Ерөнхий сайд гэж харагдаж байна-
2019-08-16
Ерөнхийлөгч МАН ын гишүүдийг бөлдөгдөөд дарамталдаг юм шиг л харагдаад байгаа юм даа, нэг нэгээр нь дуудаж уулздаг ч гэх шиг, дарамталж байгаад санаагаа гүйцээгээд байх шиг. Ерөнхийлөгчид хуулийн эрх мэдлийг өгөхийг болих хэрэгтэй.
2019-08-15
irgen:
Namin jagsaalt gedeg tuhain namin hamgin oligorh.horchin luivarchid gardag muu taltai.ted eh ornoo bodohgui ee
2019-08-15
ard:
Namin jagsaaltar baahan an namin luivarchid garch uls orni hyamralig avchirj bilee.
2019-08-15
Иргэн:
Үндсэн хуулиа орлдож байхаар 2000 оны дордуулсан 7 заалтаа буцааж өөрчлөад л хэсэгтээ энэ хуультайгаа явахад болохгүй гэх газаргүй шүү дээ
2019-08-15
Зочин:
Ерөнхийлөгчид эрх мэдлүүдийг багасгах хэрэгтэй нь амьдралд харагдаад байна шүү дээ. Баттулга мөнх ерөнхийлөгч байх биш эх оронч л хүн юм бол энэ тал дээр санаачлага гаргах хэрэгтэй
2019-08-15
zochin:
Нам доторх санал зөрөлдөөнөө дээшээ ерөнхийлөгчтэй хамтарч шийддэг гарц бий болоод олон жил өнгөрч байгаа биш үү
2019-08-15