НҮБ: Дэлхий дээр 150 сая хүүхэд хөдөлмөрийн боолчлолд өртөж байна 
2019-08-15

Дэлхий даяар арван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөрийн боолчлолд байгаа тухай НҮБ-ын тусгай илтгэгч Урмила Бхоолагийн орчин үеийн боолчлолын хэлбэрүүдийн тухай судалгаанд онцолжээ. 


“Дэлхий даяар 152 сая хүүхэд албадан хөдөлмөр эрхэлж байгаагийн 64 сая нь охид байна. Өөрөөр хэлбэл 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг. Үүний зэрэгцээ буурай хөгжилтэй орнуудад 5-17 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь хортой нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна” гэж судалгаанд онцолсон байна. 


Түүнчлэн “Дэлхий даяар ихэвчлэн 5-11 насны хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдүүдийн 48 хувь нь энэ насныхан байгаа юм ” хэмээн тусгай илтгэгч мэдэгджээ. 


Судалгаанд онцолсноор орлогын түвшин багатай орнуудад  хүүхдийн хөдөлмөр эрхлэлт өндөр байгаа гэнэ. 
Судлаачид хөдөлмөрийн боолчлолын хэлбэрт хүүхдүүдийг хар тамхины наймаанд ашиглах, албадан гэрлүүлэх явдлыг ч хамааруулан үздэг байна. 


Хүүхдийн гэрлэлт, боолчлолын хооронд нягт уялдаа холбоо байдаг бөгөөд “хүүхдүүдийг гэрлүүлснээр өрхийн аж ахуйн хөдөлмөр албадан эрхлэх болдог, түүнчлэн албадан гэрлүүлснээр хүүхдүүд бэлгийн боолчлолд өртдөг” гэж судалгаанд онцолжээ.

 
Илтгэлд дурдснаар дэлхий даяар 5 679 000 хүүхдийг албадан гэрлүүлсэн бөгөөд Ази Номхон далайн бүс нутаг, Африкт энэ төрлийн гэрлэлтийн үзүүлэлт өндөр байгаа аж. 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
setgel ovdmoor hamgiin aimaar um chin ene, delhiin hogjson ornuud geed gaihuulaad baigaa umnuudiin ajil…tednii ediin zasagiin toloo buurai ornii hyyhdyyd moljlog bolj baidag….ichihgui iim hyyhdyydiin hiisen hodolmoroor bayn ornuud bayjdag ni il tod sudlagdsan baidag teriig ni bichih ni yasan um be tegeed NYB.
2019-08-15