Жолооч нар сул зогсоол хайж 10-20 минут зарцуулдаг
2019-08-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс А, В, С бүсчилж хуваах зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байсан. Гэвч иргэд олон нийтийн саналд үндэслэн бүсчлэлд хуваах ажлыг тодорхойгүй  хугацаагаар хойшлуулаад байна. Энэ асуудлаар  нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас /2019.08.15/ мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийт автомашин хэрэглэгчдийн 72 хувь нь татвар, торгуулиа төлөөгүй хөдөлгөөнд оролцоод явж байдаг. Иргэний үүргээ биелүүлээгүй жолоочийг л A,B, С бүс рүү оруулахгүй байя гэдэг асуудлыг хөнгөж байлаа. Гэвч иргэдийн 60-70 хувь нь бүсчилсэн  зохицуулалтыг   дэмжээгүй учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

 

Гэхдээ бүсчлэлийг хойшлуулаад бид зүгээр суухгүй. Нийтийн тээврийнхээ шинэчлэлтийг хийх ёстой. Мөн иргэд маань автобус бохир учраас, утаа их гэх зэрэг олон гомдол хэлдэг. Энэ бүх гомдол саналыг үе шаттайгаар цэгцэлсний дараагаар бүсчлэлийн асуудлыг ярина. Хот бол хамтын амьдрал гэсэн утгатай. Тийм учраас нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажилд иргэд  оролцохгүй дэмжихгүй бол ямар ч зөв ажил байсан хэрэгжих боломжгүй байдаг.

 

Замын хөдөлгөөний түгжрэлийг богино хугацаанд, бага зардлаар шийдэх нэг арга нь бүсчлэлийн ажил байсан” гэв.

 

Мөн тэрбээр “Нийт жолоочийн 15-20 орчим хувь нь сул зогсоол хайж 10-15 минутыг зам дээр өнгөрөөдөг гэсэн судалгаа гарсан. Улмаар тодорхой хэмжээнд зам дээр түгжрэл үүсгэдэг байгаа юм. Авто зогсоолын тухайд анх ярьж байснаараа зогсоолын тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх цаашлаад менежментийг сайжруулах ажлууд үргэлжлээд хийгдээд явна” гэдгийг хэвлэлийн хурлын төгсгөлд онцоллоо.

 

П.Отгондалай

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хотын түгжрэлийн асуудлыг маш түргэн шийдээч ээ, ийм түгжрэлтэй байхад өдөрт хүн юу бүтээх вэ, гэтэл хүн төрөлхтөн хором бүртэй уралдан баялаг бүтээж байж хөгжилд хүрч байна, сэрээч монгол түмээн бид ямар нийгэмд ямар төр, ямар хуультай хаана яаж амьдрах гээд байна аа.
2019-08-19
Зочин:
Үнэхээр дарга нар үлгэр дууриал үзүүлээч. Албаны машинаар эхнэр хүүхдээ зөөхөө больж, өөрсдөө автобусаар зорчиод ард түмэндээ үлгэрлээдэхээч
2019-08-15
Зочин:
Дарга нарын гэр бүлийнхнийг албаны машинаар дэлгүүр хэсүүлж, хүүхдээ сургууль мургуульд хүргүүлдгийг зогсоох шийдвэр яалаа??? Хотын захиргааг төвөөс гаргах яалаа??? 199 айл, дээд сургуулиудыг төвөөс гаргах яасан бэ??? Дандаа худлаа ярьцгаах юм...
2019-08-15
!!!:
Hil Gaaliar buruu taldaa Rulitei mashin dahij oruulahgui bolchihoochee !!!
2019-08-15
Зочин!!!:
Hotiin Zahirgaagaa ter Yarmagruu nuulgeechee ! Hotiin zahirgaagaar ergeldsen Mashin tereg Towoor neg l b na nuuchihwel cholootei bolnoo !
2019-08-15
ОДОО ДАРГА НАРЫН ЭЭЛЖ:
ОДОО ДАРГА НАРЫН ЭЭЛЖЭЭ ХӨ. ТА НАР ЭХЛЭЭД БҮХ МАШИНАА ТАВИАД АВТОБУСААРАА ЯВААД ЭСВЭЛ АЛХААДАХ. АРД ОЛОН ТУЛТАЛ НЬ БҮСЭЭ ЧАНГАЛЦАН.
2019-08-15