Монголын эзэнт гүрний язгууртнуудын олдворуудыг нээжээ
2019-08-15

 

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

 

Олдворт 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос байжээ. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм.

 

Шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд болно. Уг хэвлэлийн бага хурлаар нээлт болж буй шинэ ховор олдворуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлэх аж. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Батаа:
Агуу түүхтэй агуу амны хишигтэй ард түмэн гэдгийг батлах олдвор болжээ
2019-08-15