Олон нийтийн сүлжээний идэвхигүй хэрэглэгчид өөртөө сэтгэл ханамжгүй байдаг
2019-08-15

Бохум дахь Рурын их сургуулийн сэтгэл судлаачид олон нийтийн сүлжээний хэрэглээ болон сэтгэл хямралын хоорондын уялдаа холбоог тогтоосон гурван судалгааны дүнг нийтлэжээ. 


“Олон нийтийн мэдээлэлтэй холбогдох нь өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг гэдэг нь тогтоосон” хэмээн судалгааг удирдсан сэтгэл судлаач Филлип Озимек онцолсон байна. 


Өөрийн үнэлэмж буурах нь сэтгэл хямралын шинж тэмдэгтэй нягт холбоотой байх бөгөөд олон нийтийн сүлжээний идэвхигүй хэрэглэгч өөрөөр хэлбэл өөрсдөө нэг их нийтлэл оруулдаггүй хүмүүс бусадтай өөрийгөө харьцуулах байдал нь давамгай байдаг гэсэн дүгнэлт судалгаагаар гарчээ. 


Ийнхүү олон нийтийн сүлжээнд өөрийгөө бусадтай харьцуулах нь бодит амьдрал дээр харьцуулснаас илүү хортой байдаг гэнэ. 


“Бодит амьдрал дээр бүгдээрээ л гайхалтай сайхнаар амьдардаг олон зуун хүнтэй байнга тааралддаггүй. Жишээ нь ажил хэрэг нь муу байгаа хүмүүсийг ч бид заримдаа хардагтай холбоотой” хэмээн сэтгэл судлаач өгүүлсэн байна. 


Түүнчлэн 800 хүний дунд явуулсан хоёр дахь судалгаагаар “олон нийтийн сүлжээний идэвхигүй хэрэглээ болон сэтгэл хямралын шинж тэмдгийн хооронд харилцан хамаарал байдгийг илрүүлжээ”. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин