Б.Жавхланбаяр: Нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлгээ өгч дууссан
2019-08-15
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

 

Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа. Одоогоор эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгүүдийг үзэж байна. Шүүх хурал маргааш дахин үргэлжлэх төлөвтэй байна. Ээдрээ төвөгтэй, олон оролцогч хавтаст хэрэгтэй учраас олон өдөр үргэлжилж байгаа юм. Танхимд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна" гэлээ.

 

Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцож байгаа. Дөрвөн гэрч оролцсон бөгөөд тэд бүгд мэдүүлгээ өгч дууссан байна. Эд мөрийн баримтад зөвхөн бичлэг хураагдсан аж. Эдгээр бичлэгийг үзэж дууссаны дараа бичгийн нотлох баримтыг шинжлэн судлах юм байна. Үүний дараагаар шүүгдэгчийн 17 өмгөөлөгч, хохирогчийн дөрвөн өмгөөлөгч, хоёр улсын яллагч дүгнэлт хэлэх аж. 

 

Шүүх хуралдаан үргэлжилж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zarim n umguuluch 1iig avch chadahgui baidag ingej boldog yum baihdaa uchmeer zugeer irgen yaj shiitguuldeg tegj boldoggui bas mash olon bie hamgaalagchtai humuus toohgui baihad uuruu ard tumnees aigaad baih ym huurhii aimhai er aival buu hii hiivel buu ai gaj bd
2019-08-19
irgen:
монголын ард түмний сэтгэлийг сэрдхийлгэсэн аймшигт энэ хэргийг хэрхэн Отгонбаяр яаж шийдэхийг харж сууна 17 өмгөөлөгч яаж хамгаалах нь вэ Шүүхийн үнэн төрхийг хүлээж байна
2019-08-17
Зочин:
Маш их айж бгаа нөхөр бна хийсэн хэрэгтээ 17 өмгөөлөгч авч хэргээ хэрэгсэхгүй болгох тактик Хэрвээ хэрэг хийгээгүй бол 17 өмгөөлөгчийн ямарч шаардлага бхгүй Дэндүү аймхай хулчгар нөхөр бна.Отгонжөргал шүүгч хир шүүгч гэдгээ харуулаад өг!!!!
2019-08-17
Зочин:
17 өмгөөлөгч нь юув дээ.
2019-08-17
хэдэн өмгөөлөгч авах эрхтэйг чи заахгүй
2019-08-16
100 yamaand 60 uhana gegcheer yuun olon umguulugch ve
2019-08-15
хэдэн өмгөөлөгч авах эрхтэйг чи заахгүй