Б.Хурц нарын шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна
2019-08-16
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна. 

 

Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцож байгаа. Дөрвөн гэрч оролцсон бөгөөд тэд бүгд мэдүүлгээ өгч дууссан байна. Мөн эд мөрийн баримтад хураагдсан бичлэгүүдийг үзэж дууссан аж. Эдгээр бичлэгийг үзэж дууссаны дараа бичгийн нотлох баримтыг шинжлэн судална. Үүний дараагаар шүүгдэгчийн 17 өмгөөлөгч, хохирогчийн дөрвөн өмгөөлөгч, хоёр улсын яллагч дүгнэлт хэлэх гэдгийг Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлсэн.

 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

 

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ок
2019-08-16
ням:
ЭД НАР ДОЛООН ҮЕЭРЭЭ НҮГЛЭЭ ЯАЖ ДААЖ АМЬДАРНА ДАА ХӨӨРХИЙ
2019-08-16
zochin:
cheden chun sulluulchich sanaatai monch ich ulairdag Nymdorj , monch ich chunii chuv zayagaar daijignaj odiig chursen, aluurchniig Nymdorj medechiin deedeer meddeg, mon ch ich tevcheer um daa.
2019-08-16
ок