Хөвсгөлөөс түүхэн олдворуудыг нээсэн археологчид мэдээлэл хийнэ
2019-08-16

 

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн археологчид энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

 

Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн байна. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.

 

Тухайлбал 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй үйл явдал аж. 

 

Эдгээр олдворуудыг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2019 оны 08-р сарын 16-ны өдрийн 11 цагт Монголын Үндэсний музейд зохион байгуулагдана.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
olon zuun jil zevdegt hadgalagdsan orom, shar tosiig shuud yzesgelend tavij boloh umuu,,,,tusgai horgoh tohooromjgui hovor chuhal zuil chin muudaad alga boloh vii
2019-08-16
энхболд:
гайхалтай
2019-08-16