ЖДҮХСангаас 20-100 сая төгрөгөөр санхүүжигдэх төслүүд шалгарлаа
2019-08-16

 

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулав. 

 

Энэ удаагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээлийн багцад хамрагдах /“ЖДҮ багц-3”/ нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСангийн мэргэжилтнүүд судлаж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийсэн байна.

 

Санд судлагдсанаас 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн төслүүдэд төслийн урьдчилсан судалгааны болон нарийвчилсан судалгааны үнэлгээ хийгдэж, 70-аас дээш онооны босго давсан 59 төслийн 21 аж ахуйн нэгж 38 иргэн, аж ахуйн нэгжийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл шалгарч, эцсийн шат буюу төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд өчигдөр /2019.08.16/ орсон.

 

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар ЖДҮХСангаас 20-100 сая төгрөгөөр санхүүжигдэх төслүүд шалгарчээ. Шалгарсан төслүүдтэй ЭНД дарж танилцах боломжтой.

 

ЖДҮХСангийн зээлийн шинжилгээний аргачлал-Рейтинг модул

 

Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилнүүд хийхдээ  төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕBRD-н боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хиижээ.

Shuud.mn
Сонин хачин