Хойд Солонгос дахин пуужин хөөргөв
2019-08-16

БНАСАУ өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны баасан гаригийн өглөө дорнод эргээс үл мэдэгдэх хоёр пуужин хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр пуужингуудыг Канвондо орчмоос Япон тэнгисийн зүг хөөргөсөн бөгөөд одоогоор БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдээллийг шалгаж байгаа гэнэ. 


АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт дуусах хүртэл БНАСАУ-д пуужингийн туршилтууд үргэлжилсээр байх магадлалтай гэж өмнө нь Японы Батлан хамгаалахын яам сэрэмжлүүлж байлаа. 


Өнөө өглөө хөөргөсөн пуужингууд нь сүүлийн гурван долоо хоногт Пхеньяны хийсэн зургаа дахь туршилт юм. Хамгийн сүүлд наймдугаар сарын 10-ны өдөр пуужин хөөргөсөн бөгөөд Япон болон Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр тухайн үед бага тусгалтай баллистик пуужингууд хөөргөсөн нь 450 км орчим зай туулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин