МАН-ын бүлэг ирэх 7 хоногт үргэлжлүүлэн хуралдана
2019-08-16

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тус намын бүлэг энэ долоо хоногийн ажлын таван өдөр хуралдсан ч байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа аж. 

 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэхэд тус бүлгийн гишүүд санал зөрөлдөж, Ерөнхийлөгчтэй тохироонд хүрч чадаагүй байна. Тиймээс ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин