Зөвшөөрөлгүй барьсан 52 объектийг буулгаж, газар чөлөөлжээ
2019-08-16

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Иргэдийн санал гомдлын дагуу явган хүний зам тохижилтын хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах хот тохижилтын ажилийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны 322 дугаар захирамж гарсан мөн 2019 оны 688 дугаар захирамжууд гарсан тэдгээрийн хэрэгжилтийн хангаад тус албанаас ажиллаж байна.

 

Эхний ээлжинд нийслэлийн засаг даргын 2019 А320 захирамж гарсан энэ хүрээнд 102 байршлын 179 объектийг чөлөөлөхөөр төлөвлөсөн байсныг чөлөөлж дуусаад байна.

 

Судалгааны дүнд нийт 128 зөрчил илрүүлсэн үүнийг төлөвлөгөөний дагуу албадан буулгалт хийлгэсэн. Мөн 198 объектоос 52 объектийг чөлөөлж зөрчлийг арилгасан идгээр нь газрын тухай хуульд заасан үндэслэлээр албадан буулгах ажиллагааг хийсэн.

 

Албадан буулгах ажиллагаа хийгдсэнээр хорооллын дундах 26 байршилд орц гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м квадрат талбай нэмэгдсэн, явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883м квадрат талбайг чөлөөлөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломж бүрдлээ хэмээн мэдээлэв.

П.Отгондалай

Shuud.mn
Сонин хачин
Sainbaina.
2019-08-16
Эмгэн:
Зөв алхам. Төмөр хашаа хатгаж их хөрөнгө гаргасны ашиг нь юу бна? Яг ТЭЦ-Ш-ын урд талд 2 давхар бараан байшин бас л хашаа барьж хэрэггүй хогон хөрөнгийг бий болгож. Түүний оронд нэг ч бол мод тарьж ургуулахсан. Чанаргүй энэ барилгыг төмөр хашаа хамгаалж байгаа хэрэг үү?
2019-08-16
irgen:
zovhon irgediin gomdoloos bish ta nar hiideg ajlaa hiih heregtei,,,,,naad hotod chin haanaa yu bolohgui , haana huuli zorchigdoj baigaa, haana hot tohijilt baihgui baigaa byhnee sudalj zasaj yanzlah yyregtei bizdee !!!
2019-08-16