Ж.Баярсайхан: Эд өлгийн зүйлс дэх шар тос зул байх магадлалтай
2019-08-16

 

Монголын үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Энэ дотор 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм. Тус судалгааны багийг Монголын талаас Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк удирдан ажиллаж байна. Монголын эзэнт гүрний үед холбогдох археологийн олдоврийн  талаар Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж. Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-2016 онд Мунгараг багийнхан энэ нутагт археологийн судалгааны хажуугаар орон нутгийн хүмүүсээс мэдээлэл авдаг байлаа. Ингэж мэдээлэл авч байхдаа Мунгараг багийн Хориг уулын бэлд хаварждаг Баттөр гэдэг өндөр настан бидэнд “хавар эзгүй орхиод явсан хаваржааны ард байдаг булш бунханг хүмүүс тоноод, сүйтгээд хаясан” гэсэн мэдээлэл өгсөн. Мэдээллийн дагуу уулан дээр гарахад100 орчим булшыг толгой дараалан тоносон байсан. Хүний яс, төмөр эдлэл, дөрөө, хазаарын амгай, малын яс зэрэг эд зүйлүүд байсан. Тэр жилдээ бид тэнд ажиллах зөвшөөрөл байхгүй байсан. Тиймээс дараа жил нь тусгай зөвшөөрөл авсан. Сүүлийн хоёр жилд  /2018-2019он/ тонуулчдын ухсан 70 орчим булшийг дахин шигшиж шалгаад эдгээр эд өлгийн зүйлсийг илрүүлсэн. Эдгээр эд өлгийн зүйлсийн дотор өрөм, шар тос байсан. Өрөм, шар тосыг булшны мухарт чулуугаар таглаж үлдээсэн байсан. Энэ нь булшинд өргөсөн зул байх магадлалтай. Хэрвээ бид хугацаа алдсан бол энэ мөсөн цэвдэг хайлаад, муудаад алга болох байлаа. Бас нэгэн онцгой эд өлгийн зүйл олдсон нь алтан нар, сарны дүрс юм. Гурван булшнаас алтан нар, мөнгөн сар, алтан сарны дүрсүүд гарсан. Энэ нь монгол булшнаас төдийлөн илрээгүй Хүннү булшнаас түгээмэл олддог олдвор юм. Энэ өдөр та бүхэндээ нэгэн баяртай мэдээ хуваалцахын сацуу нэгэн гунигтай мэдээг дуулгахаас өөр аргаүгүй. Яагаад гэвэл энд бид бүхний харж байгаа түүхийн маш чухал  хэрэглэгдэхүүн болсон эд өлгийн зүйлс аль хэдийнэ тонуулчдын гарт өртөөд сүйтгэгдсэн олдворуудаас илрүүлсэн. Энэ соёлын өвийн сүйтгэл гэдэг асуудлыг Монгол Улсад сүүлийн 30 жилийн турш  эрчимтэй явагдаж байгаа аюул юм. Жишээ нь, Дархадын хотгорт сүүлийн хэдэн жилд хийж байгаа судалгааны үр дүнгээс харахад бүтэн үлдсэн булш хэрэгслүүд маш ховор олдсон. Энэ бол хүрлийн үеэс эхлүүлээд дундад зууны хожуу үеийн булш хүртэл тоногдож сүйтгэгдсэн. Судлаач хүнийхээ зүгээс орон нутаг, засаг захиргаа, цагдаа сэргийлэхийн байгууллагууд энэ ажилд анхаарал тавьж ажилладаг байх гэж найдаж байн.

 

Америкийн Монгол судлалын төв, Nomad Science, Flinders University доктор Жулиа Кларк:

 

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе би энэ сайхан олдворуудыг харах боломжийг хуваалцаж байгаадаа их баяртай байна. Монголд одоо үед дэд бүтцийн хөгжил, зам гүүр, барилга зэрэг олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа боловч түүх соёлын дурсгалаа их сүйтгэж байна. Энэ  бол физик хүчин зүйлээс гадна хүний хүчин зүйл болон дэлхийн дулаарал юм. Мөнх цэвдгүүд хайлж энэтэй холбоотой түүх соёлын дурсгалууд сүйдэж хадгалагдсан зүйл үгүй болох байдал үүсч байна. Гэхдээ бид нар энэ цаг уурын нөхцөл байдлыг харгалзаж түүхт эд өлгийн зүйлсийг авч үлдэж чадсандаа баяртай байна. 800 жилийн тэртээ Дархадын хотгорын бүс нутагт амьдарч байсан 6 настай хүүхэд тэнгэрт хальж тэр нь уламжлалт ёсоороо Монголын умард нутгын нэгэн үзэсгэлэнтэй газар оршуулагдаж тэр ингээд бидний үед хүрч ирээд түүхт олдвор болоод байж байна. Энэ хүүхэд бол мөнхийн булшиндаа байж байсанч харамсалтайгаар түүний ясыг муу хүмүүс гаргаж хаясан  нь үнэхээр харамсалтай хэрэг. Соёлын өвийг хамгаалахад зөвхөн нэг байгууллага биш энд бүх нийтийн оролцоо чухал байна гэдгийг хүн бүхэн мэдээсэй гэж хэлмээр байна хэмээв.

                                                                                  П.Отгондалай  

Shuud.mn
Сонин хачин
p:
oloochee hariutslagataihandaache nutgiin udirdlaguud tur zasgiihaaan
2019-08-21
irgen:
Mongol ulsiin tyyhend mash ih hohirol uchruulaad baigaa ter tonuulchidiig yagaad olj ilryylj shiitgehgui baina……zagdaa, huuliinhan ajillah estoi bizdee, tonoson baina geed l suugaad baidag uls Mongol l baihdaa, haramsaltai um
2019-08-17
USD BANK:
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
2019-08-17
USD BANK:
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
2019-08-17
Монгол үнэхээр эзэнгүй байна:
Монгол орон эзэнгүй байгаагийн, газар орноо бүрэн хянаж чадахгүй байгаагийн нэг илрэл энэ булш ухаж тонох явдал юм. Хаа сайгүй доншуучид шиншилж газар нутгаа сүйтгэж явна. Үүнийг нэн даруй таслан зогсоож, төр засаг орон нутаг хяналтандаа авах хэргтэй.
2019-08-16
Бахархууштай:
Ѳрѳм..шар тосны судалгаа шинжилгээг нарийвчлан хийсэн байхад дэлхийд шар тос ямар үнэт эрдэнэ болохыг байг л гэхгүй юм байна даа
2019-08-16