НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан болоорой
2019-08-18

 

НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр явагдана.  Супер шагналын азтан болохын тулд иргэн, аж ахуй нэгж нь долдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа наймдугаар сарын 17-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах, азтан болох боломжтой юм.

 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг хүрээд байгаа билээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин