Энхтайваны гүүрний эвдрэлийг засварлана
2019-08-18

 

Урьд шөнө орсон усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл үүсчээ. Үүний улмаас уг гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг өнөөдөр  14.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хааж зам засварын ажил хийхээр болсон байна.

 

Тиймээс иргэд та бүхэн бусад чиглэлийн замыг сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин