Б.Гарьдмагнай төрөлх багтаа эргэн нэгдэж, эхний тоглолтдоо гоол оруулав
2019-08-19

 

Хэсэг хугацаанд заварласан "Мазала" нэгдүгээр лиг "Улаанбаатарын Мазаалайнууд", "Сумида" багуудын тоглолтоор эргэн ирлээ.


Дээд лигийн эрх авах боломжтой яваа "Улаанбаатарын Мазаалайнууд" зуны наймааны цонхоор хэд хэдэн үр дүнтэй наймаа хийсэн гэдгээ харуулж 2:0-ээр өрсөлдөгчөө буулган авсан юм. Эхний гоолыг 24 дэх минутад О.Есүхэй оруулж, шинэ багтаа тэргүүллийг олгов. Үүнээс хойш 58 дахь минут хүртэл тооны харьцаа өөрчлөгдөлгүй тул том зорилго тээж яваа "Мазаалайнууд" хожил авахын тулд үр дүнгээ баталгаажуулах шаардлагатай байлаа.


Хөлбөмбөгчний замналаа "Мазаалайнууд" клубээс эхлүүлж Үндэсний шигшээ багийн ахлагч болж, шигшээ багийн хамтаар хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч Б.Гарьдмагнай 58 дахь минутад чөлөөт цохилтоос тоог 2:0 болгосон чухал гоолыг оруулж, баг нь гурван оноо авлаа.

 

Тус тэмцээнд тоглож буй Мазаалай клуб одоогоор 11 тоглолт хийснээс  6 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдож "Мазала 1-р лиг"-ийн II байранд бичигдэж байна. Нийт 18 тоглолт хийх бөгөөд эхний 11 тоглолтод 27 гоол эсрэг багийн хаалганд оруулж, 16 гоол өөрийн хаалганд алджээ.

 

Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.
 
Хамтран ажиллагчид:
 
Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга
Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч
Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа
Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд
Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд
 
Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

М.Бүүвэй


 

Shuud.mn
Сонин хачин